-2.9 C
Ulaanbaatar
Даваа, 10 сар 13, 2025

10 сартай охины амийг хөнөөсөн этгээдэд 14 жилийн ял оноов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны хоёрдугаар сарын 2-3-нд шилжих шөнө Төв аймагт бага насны хүүхдийн амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг гарсан. Иргэн П эхнэрийн хамт хохирогчийн гэрт мах худалдан авахаар очиж, улмаар архи согтууруулах ундаа хэрэглэн согтсон байна. Энэ үеэр гэрт нь үлдсэн 10 сартай охин уйлж байхад иргэн П хүүхдийг тайвшруулахын оронд цээжин тус газарт нь хутгалж амь насыг нь хохироосон хэрэгт холбогджээ.

Хүүхдийн эмээ “Зургаан настай эгчийнх нь нүдэн дээр дөнгөж хөлд орж байсан 10 сартай охиныг минь “Их уйллаа” гэж хэлээд хөнөөсөн. Солонгост ажиллаж байсан ээж нь охиноо харахаар 14 хоногийн дараа ирэхээр төлөвлөж байсан. Гэтэл хэрэгтний ар гэр охины минь ажил явдалд ирж, уучлалт ч гуйгаагүй” хэмээн ярьжээ.

Шүүхийн шийдвэр

  • Улсын яллагчийн зүгээс 25 жилийн хорих ял төлөвлөж, хаалттай хорих ангид ял эдлүүлэх санал гаргасан.
  • Гэвч шүүхээс 14 жил нээлттэй дэглэмийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
  • Энэ шийдвэрт талийгаачийн ар гэр сэтгэл дундуур байгаа бөгөөд тэд давж заалдах шатны шүүхэд ханджээ.
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here