-20.9 C
Ulaanbaatar
Баасан, 11 сар 28, 2025

16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Э.Нандин-Эрдэнийн цагдан хориог дахин сунгалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цагдан хорионы хугацааг нэг сараар urgeljuullee

16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон шалгагдаж буй Э.Нандин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт эрүүгийн хэрэг үүсгэн, энэ сарын 11-нд яллагдагчаар татаж цагдан хорьсон талаар өмнө мэдээлсэн.

Уг хэрэгтэй холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас Э.Нандин-Эрдэнийн цагдан хорих арга хэмжээг сунгуулах саналыг шүүхэд хүргүүлжээ.

Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс прокурорын саналыг хэлэлцээд Э.Нандин-Эрдэнийн цагдан хорионы хугацааг 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргасан байна.

“Хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар оролцсон” гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ

Нийслэлийн прокурорын газраас Э.Нандин-Эрдэнийг “эс үйлдэхүй”-гээр бусдад санаатайгаар гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн, өөрөөр хэлбэл хүнийг алах гэмт хэргийн хамжигчаар хамтран оролцсон гэж үзэж яллагдагчаар татсан байна.

Прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл арилаагүй гэж дүгнэж, түүнд авсан арга хэмжээний хугацааг сунгах санал гаргажээ.

Шүүх уг саналыг 2025 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцэхдээ прокуророос танилцуулсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор болон яллагдагчийн өмгөөлөгчийн санал, тайлбаруудтай танилцсан байна.

Шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл

Шүүхийн тогтоолд дурдсанаар, яллагдагч Э.Нандин-Эрдэнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний үндэслэл арилаагүй гэж үзжээ. Ингэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан нөхцөл хэвээр байгаа, мөрдөн шалгах ажиллагааг саатуулах, нотлох баримтыг устгах, өөрчлөх эрсдэл байсаар байна гэж үзсэн байна.

Иймд мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Э.Нандин-Эрдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг 2025 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс нэг сарын хугацаагаар сунгах шийдвэрийг гаргасан гэж тус шүүхийн шүүгч Б.Билгүүн тоймдоо дурджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here