17.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

2.3 их наядын санхүүжилт шийдэгдсэн Туулын хурдны зам зургаадугаар сард баригдаж эхэлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын төвөөр дайралгүй, баруун талаас зүүн тийш саадгүй зорчих боломжтой Туулын хурдны замын барилгын ажил маргаангүй тохиолдолд ирэх зургадугаар сард эхлэхээр төлөвлөгдөөд байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдээлэл хийжээ.

Түүний хэлснээр:

“33 км урттай Туулын хурдны замыг барих гүйцэтгэгчийг тодруулах тендерийг тавдугаар сарын 29-нд нээнэ. Төрийн худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт зохион байгуулагдах бөгөөд хэрэв маргаан, будилаан гарахгүй бол зургаадугаар сард багтаан барилгын ажлыг эхлүүлнэ” гэж онцоллоо.

Төслийн онцлогууд:
Нийт урт: 33 км

Гүүрэн байгууламж: 13 км

Замын өргөн: 6 эгнээ

Хөдөлгөөн зохицуулалт: Гэрлэн дохиогүй, саадгүй зорчих систем

Баригдах хугацаа: 20 сар

Санхүүжилт:

Нийслэлийн төсөв болон Замын сангийн эх үүсвэрээс

Нийт өртөг: ₮2.3 их наяд

Санхүүжилт гурван жилийн хугацаанд шатлалтайгаар хуваарилагдана

Туулын хурдны зам нь хотын өмнөд хэсгээр нэвтрэх шинэ тээврийн гарц болж, хотын төвийн замын ачааллыг бууруулах гол зорилготой. Энэхүү замаар зорчигчид хотын төвийг дайралгүй, богино хугацаанд баруун болон зүүн хэсэгт хүрэх боломжтой болно.

Санхүүжилтийн өөрчлөлтийн шалтгаан:
Анх НИТХ-аас 1.9 их наяд төгрөгөөр барих шийдвэрийг гаргасан ч дараах хоёр шалтгааны улмаас төсөв нэмэгджээ:

Гүүрэн байгууламжийн урт 6,771 метрээс 9,878 метр болж нэмэгдсэн

Ажилчдын цагийн цалин болон машин механизмын цагийн үнэ шинэчлэгдсэн

Эдгээр нөхцөлүүдийн улмаас нийт өртөг ₮2.3 их наяд болж өссөн байна.

Хэрэв бүх зүйл төлөвлөсөн хугацаагаар урагшилбал, 2026 оны сүүл гэхэд тус хурдны замыг ашиглалтад оруулж, хотын тээврийн шинэ сүлжээг бүрдүүлэх боломж бүрдэх юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here