9.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 23, 2025

20 жил комд байсан Саудын ханхүүгийн гунигт төгсгөл: Итгэл найдвар тасарсан мөч

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

М.Сугар-Эрдэнэ
2025.07.21

Хорин жилийн турш “нойрсож буй ханхүү” хэмээн алдаршсан Саудын Арабын ханхүү Аль-Валид Дубайд 36 насандаа хорвоог орхилоо. Түүний амьдралын сүүлийн хоёр арван жил ухаангүй, комын байдалд өнгөрсөн бөгөөд аав нь хүүгээ сэргэнэ хэмээн найдсаар ирсэн юм.

Аль-Валидын бага нас ба золгүй явдал

  • 1990 онд төрсөн
  • Хааны гэр бүлийн нэр хүндтэй гишүүн Халед бин Талалын ууган хүү
  • Бага насандаа Лондоны цэргийн сургуульд сурахаар явсан
  • 2005 онд 15 настайдаа авто осолд орж, тархиндаа хүнд гэмтэл авч ухаан алдсан

Эмнэлгийн орчинд өнгөрүүлсэн амьдрал

  • АНУ, Испанийн шилдэг эмч нар хүүг сэргээхээр оролдсон ч амжилт гаргаагүй
  • “Эдгэрэхгүй” гэж хэд хэдэн удаа оношлогдсон ч аав Халед “Тэр сэрнэ” гэдэгт итгэл алдралгүй, 20 жилийн турш хамгийн сайн эмчилгээ, асаргаа үзүүлсэн
  • Гэр бүлийнхэн нь түүнийг эргэж, баяраа хамт тэмдэглэж, ярилцаж суудаг байсан
  • Аль-Валид заримдаа хөл, гараа бага зэрэг хөдөлгөхөд гэр бүлийнхэн нь баярлаж, ирээдүйд сэргэнэ гэсэн найдвараа хадгалсаар байв

Хамгийн сүүлчийн мөч

  • Эмч нар аппаратыг салгахыг зөвлөсөн ч аав нь татгалзсан
  • “Тэр эдгэрнэ” гэж итгэсээр байв
  • 2025 оны долдугаар сарын 19-нд ханхүү Аль-Валид эмнэлэгт нас баржээ
  • 36 насандаа хорвоог орхисон түүний дурсгалыг Саудын Араб даяар ном уншин хүндэтгэж байна
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here