Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 онд сураггүй алга болсон гэх иргэн Г-ийн хэрэгт хийсэн мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнийг төрсөн эцэг нь хөнөөж, улмаар цогцсыг нь нуун дарагдуулсан байсныг тогтоосон байна.
Ховд аймгийн Буянт сумын иргэн Г 2022 оноос хойш сэжигтэй нөхцөл байдалд сураггүй болсон гэж бүртгэгдэж, уг мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа үргэлжилжээ. Шалгалтын явцад сураггүй болсон гэх иргэн Г нас барсан болох нь тодорхой болсон байна.
Мөрдөн шалгалтаар 41 настай, төрсөн эцэг Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас хүүгээ зодож амь насыг нь хохироосон гэж үзжээ. Мөн тэрээр эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцон амь хохирогчийн цогцсыг нуун дарагдуулахад оролцсон нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлэв.





