-20.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

2026 онд нийслэл 1.9 их наядаар 287 төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нийслэлийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2026 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Ирэх оны хөрөнгө оруулалт нь нийслэлийн төсөв, нийслэлийн замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн үндсэн гурван эх үүсвэрээс бүрдэхээр байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 1.9 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 287 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнээс 2026 онд шинээр эхлүүлэх 774.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 207 төсөл, арга хэмжээг төлөвлөгөөнд тусгажээ.

Салбар бүрт хуваарилах хөрөнгө оруулалтын зураглал

Төлөвлөгөөнд багтсан төсөл, арга хэмжээг салбараар нь авч үзвэл хот тохижилтын чиглэлд 142.9 тэрбум төгрөгийн 50 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Авто замын барилга, байгууламжийн хүрээнд 157.7 тэрбум төгрөгийн өртөгтэй 39 төсөл, арга хэмжээ төлөвлөгджээ.

Боловсролын салбарт 88.0 тэрбум төгрөгийн 35 төсөл, арга хэмжээ, дэд бүтцийн салбарт 55.4 тэрбум төгрөгийн өртөгтэй 35 төсөл, арга хэмжээ тус тус хэрэгжүүлэхээр байна. Нийтийн тээврийн салбарт 1.4 тэрбум төгрөгийн өртөгтэй 5 төсөл, арга хэмжээ, төрийн үйлчилгээний салбарт 39.1 тэрбум төгрөгийн 18 төсөл, арга хэмжээ, эрүүл мэндийн салбарт 18.3 тэрбум төгрөгийн өртөгтэй 14 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна.

14 тэрбумын өртөгтэй 13 тендерийг tender.gov.mn-ээр зарлажээ

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар 14 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 13 төсөл, арга хэмжээний тендерийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn-ээр дамжуулан нээлттэй зарласан байна. Үүнд Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн их засварын ажил 3 тэрбум төгрөгөөр; Баянзүрх дүүрэгт Цайзын бохир усны шугам сүлжээний ажил 4.3 тэрбум төгрөгөөр тус тус зарлагджээ.

Мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд 35/10 кВ-ын “Дашчойхор”, “Яргайт” дэд станцаас 10 кВ-ын Цээнэ, “Гоодой” фидерийн ачаалал хөнгөлөх ажил 491.4 сая төгрөгийн төсөвтэйгээр багтсан байна. Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд Натур төв орчмоор Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамжийг Нарны замтай 3 байршилд холбох ажил 3.2 тэрбум төгрөгөөр төлөвлөгджээ.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд Шүүх шинжилгээний ерөнхий газрын үйлчилгээ, контор, шинжилгээний барилгын орц, гарцны гүүрэн байгууламжийн ажил 1.1 тэрбум төгрөгөөр; Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд Зээлийн 124 дүгээр сургууль, 158 дугаар цэцэрлэг хүртэлх авто замын барилгын ажил 1.3 тэрбум төгрөгөөр тус тус зарлагдсан байна. Баянзүрх дүүргийн 27, 29 дүгээр хороонд гэр хороолол дундах гудамж, зам талбайг түрж тэгшлэх, сайжруулсан шороон зам болгох ажил 400 сая төгрөгөөр төлөвлөгджээ.

Үүнээс гадна нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх ажлыг Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд хэрэгжүүлэхээр тендерүүдийг мөн зарлаад байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу