-26.9 C
Ulaanbaatar
Даваа, 1 сар 12, 2026

2026 оны Зүүн Азийн эрэгтэй волейболын аварга Улаанбаатарт болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Тивийн хэмжээний тэмцээнийг Монголд зохион байгуулна

Зүүн Азийн Волейболын Холбоо (EAVA)-ны шийдвэрээр 2026 оны Зүүн Азийн бүсийн эрэгтэй волейболын аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар албан ёсоор тогтжээ. Тэмцээн 2026 оны наймдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд болох бөгөөд бүсийн шилдэг багууд манай нийслэлийн талбайд өрсөлдөнө.

Энэ эрхийг авсантай холбогдуулан Монголын Волейболын Холбоо удирдах зөвлөлийн хурлаараа уг томоохон тэмцээний зохион байгуулалтын ажлыг хариуцах ажлын хэсэг байгуулж, бэлтгэл ажилдаа орсон байна. Ийнхүү Зүүн Азийн түвшний албан ёсны аваргын тэмцээнийг хүлээн авах нь Монголын волейболын спортын хөгжлийг нэг шат ахиулсан стратегийн чухал алхам гэж үзэж байна.

Шигшээ баг, дотоод тогтолцоонд хийх шинэчлэл

Тэмцээнийг зөвхөн зохион байгуулахаас гадна, дотоодын тоглогчид, шигшээ багийн чанар, бүтцийг сайжруулах цогц ажлуудыг Монголын Волейболын Холбоо зэрэгцүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, дараах чиглэлд шат дараалсан өөрчлөлт, шинэчлэл хийхээр ажиллаж байна:

• Шигшээ багийн сонгон шалгаруулалтын тогтолцоог боловсронгуй болгож, илүү шударга, ил тод, өрсөлдөөнт систем рүү шилжүүлэх,
• Холбооны бодлого, урт болон дунд хугацааны төлөвлөлтийг нарийвчлан шинэчилж, зорилтоо илүү тодорхой болгох,
• Үндэсний дээд лигийн үеэр эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудыг албан ёсоор олон нийтэд танилцуулж, брэнджүүлэлт, дэмжлэгийг нэмэгдүүлэх,
• Шигшээ багийн бэлтгэл, бүтэц зохион байгуулалтыг системтэйгээр шинэчилж, олон улсын түвшинд өрсөлдөх чадавхийг шат дараатай нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг эхлүүлээд байна.

Ийнхүү дотоод нөөцөө бэхжүүлж, тамирчдаа дараагийн түвшинд гаргах стратегийг Зүүн Азийн аваргын өмнө хэрэгжүүлснээр Монголын шигшээ баг өөрийн талбайд илүү өрсөлдөхүйц байж, үзэгчдэд чанартай тоглолт үзүүлэх боломж бүрдэнэ.

Монголын волейболын нэр хүндийг өсгөх том сорилт

2026 онд Улаанбаатар хотноо болох энэхүү тэмцээн нь Монгол Улсад Зүүн Азийн бүсийн түвшинд зохион байгуулагдах хамгийн том эрэгтэй волейболын арга хэмжээ болох юм. Олон улсын стандартад нийцсэн зохион байгуулалт, дэд бүтэц, уялдаа холбоог шаардсан энэ тэмцээн Монголын волейболын спортын нэр хүндийг бүс нутагт шинэ түвшинд гаргах боломж нээж байна.

Цаашлаад ийм хэмжээний тэмцээнийг амжилттай зохион байгуулах нь Монгол Улсыг зөвхөн оролцогч бус, бүс нутгийн хэмжээний чухал түнш, волейболын хөгжлийг дэмжигч орон гэдгийг харуулах чухал шалгуур болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу