28.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 27, 2025

2027 онд тохиох астрономийн ховор үйл явдал

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

XXI зууны астрономийн хамгийн ховор тохиолдлуудын нэг нь 2027 оны 8 дугаар сарын 2-нд болно. Тэр өдөр Нар бүтэн хиртэх бөгөөд энэ хиртэлт 6 минут 22 секунд үргэлжлэх ажээ. “Хойд Африкийн агуу хиртэлт” гэж нэрлэгдэж буй энэ үйл явдал 2009-2114 оны хугацаан дахь бүтэн хиртэлтүүдийн дундаас хамгийн урт үргэлжлэлттэй нь болох юм.

Нарны хиртэлт Европын өмнөд бүс, Хойд Африк, Ойрх Дорнодод харагдах бөгөөд ажиглагч нар хамгийн удаан үргэлжлэх хиртэлтийг Египетийн Луксор хотод үзэх боломжтой. Энэ үйл явдал эхлээд Атлантын далайн хойд хэсэгт илэрч, дараа нь Испанийн өмнөд хэсэг, Гибралтар, Марокко, Алжир, Тунис, Ливи, Египет, Саудын Араб, Йемен зэрэг улсуудад харагдаж, эцэст нь Энэтхэгийн далайд төгсөнө. Нийтдээ 89 сая орчим хүн энэ үзэгдлийг ажиглах боломжтой гэнэ.

Египетийн Луксор хотод бүтэн хиртэлт 6 минут 20 секунд үргэлжлэх бол Тунисийн Сфакс хотод 5 минут 41 секунд, Испанийн Кадис, Тарифа хотуудад 4 минут 39 секунд үргэлжилнэ.

Хиртэлт ингэж удаан үргэлжлэх шалтгаан нь тэр үед Сар Дэлхийтэй маш ойрхон байрлах бөгөөд үйл явдал экваторын ойролцоо тохиох учир Сарны сүүдэр дэлхийн гадаргууг илүү өргөн талбайд хамрахтай холбоотой ажээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here