23.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

3х3: Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг өндөрлүүлэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Сагсанбөмбөгийн 3х3 төрлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) Монгол Улсад гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо хийх хуваарьтай. Тэд 18:00 цагаас Монтенегро улсын шигшээ багтай, 20:15 цагаас Япон улсын шигшээ багтай тус тус тоглоно.

Гэвч шигшээ багийн тамирчин Э.Дөлгөөн гэмтлийн улмаас энэ удаагийн ДАШТ-ийг дуусгахаар болжээ. Тодруулбал, тэрбээр Латви улсын шигшээ багтай тоглож байхдаа шилбэндээ бэртэл авсан бөгөөд үргэлжлүүлэн тоглох боломжгүй гэдгийг Монголын 3х3 сагсанбөмбөгийн холбоо мэдэгджээ.

Дашрамд дурдахад, Монгол Улсын эмэгтэй шигшээ баг нэг хожил, нэг ялагдалтай байгаа бөгөөд хэсэгтээ гуравдугаарт бичигдэж байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here