Нийслэл Улаанбаатар хотын авто замын сүлжээг шинэ түвшинд хүргэх зорилготой Нэгдүгээр тойрог хурдны зам төслийн санхүүжилт, бэлтгэл ажлын талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр уг замыг 750 сая ам.доллараар барихаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн урьдчилгаа 15 хувийг “Эрдэнэс Монгол” компани хариуцахаар болсон тухай онцолсон юм.
Урьдчилгаа төлбөр: ААН-ийн татвараас
- “Эрдэнэс Монгол” компани ААН-ийн орлогын албан татварын 1 хувиар санхүүжилт босгож
- Монголбанкны өнөөдрийн ханшаар (2025.05.19) тооцоолбол энэ нь 2.6 их наяд төгрөгтэй тэнцэж байна
- Энэхүү санхүүжилтийг Замын санд төвлөрүүлнэ
Замын бүтээн байгуулалтын үе шат
Нийт 25.7 км урт тойрог хурдны замыг гурван багц болгон хувааж барих бөгөөд:
- Нэгдүгээр багц: Яармагийн гүүрнээс эхлэх хэсэг
- Хоёрдугаар багц: Туннель бүхий хэсэг (Цамбагарав орчмын 2 км)
- Гуравдугаар багц: Үлдсэн замууд
- Замын өндөрлөг хэсгээр туннель, нам газарт гүүрэн байгууламж барих зохион байгуулалттай
- Шархадны колонк – Туулын хурдны зам чиглэлийн хэсэгт хамгийн олон гүүр төлөвлөгдсөн. Учир нь энэ хэсэгт газар чөлөөлөх боломж маш хязгаарлагдмал байна
ТЭЗҮ, тендер ба хугацаа
- Техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийн боловсруулалт 80 гаруй хувьтай
- Энэ сард дуусгаж, ирэх сард холбогдох байгууллагуудаар батлуулах зорилготой
- Үүний дараа EPC+F нөхцөлтэй тендер (барих + санхүүжилт олох) зарлагдана
- Замыг 28 сарын дотор бүрэн барьж ашиглалтад оруулах төлөвтэй
Түгжрэлийн эсрэг томоохон шийдэл
Хотын зүгээс тооцоолсноор:
- Нэгдүгээр тойрог хурдны зам,
- мөн зэрэг хэрэгжиж буй Туулын хурдны зам-ууд ашиглалтад орсноор
- Улаанбаатар хотын түгжрэл 55%-аар буурах урьдчилсан судалгаа гарсан байна