13.1 C
Ulaanbaatar
Лхагва, 7 сар 16, 2025

77 настай дугуйн домог Т.Пүрэвдорж Дэлхийн мастеруудын олимпоос 3 алт авлаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын ахмад тамирчин, дугуйн спортын амьд домог гэгддэг Т.Пүрэвдорж Тайвань улсад зохион байгуулагдаж буй Дэлхийн мастеруудын олимпод гайхалтай амжилт үзүүлж, гурван зайд уралдан, гурван алтан медаль хүртжээ. Тэрээр өдгөө 77 настай бөгөөд дугуйн спортынхоо оргилд хэвээр байгаагаа батлан харуулсан юм.

Т.Пүрэвдорж нь Монгол Улсын насанд хүрэгчид болон мастеруудын ангилалд нийт 42 удаа улсын аварга болж байсан бахдам амжилтын эзэн билээ. Тэрбээр олон улсын тавцанд ч дугуйн спортын нэрийг өндөрт өргөж ирсэн туршлагатай тамирчин юм.


Т.Пүрэвдоржийн онцлох амжилтуудаас:

  • Монголын насанд хүрэгчид болон мастеруудын 42 удаагийн аварга
  • 1972–1980 он хүртэл Монголын шигшээ багийн тамирчин
  • 2017 онд Шинэ Зеландад болсон Дэлхийн мастеруудын АШТ-д 4-р байр
  • 2018 онд Малайз улсад болсон Ази-Номхон далайн АШТ-д 2 зайд 2 алтан медаль
  • 2023 онд БНСУ-д болсон Ази-Номхон далайн мастеруудын АШТ-д 2 алтан медаль
  • 2024 онд Казахстанд болсон Азийн АШТ-д 2 мөнгөн медаль

Энэ бүх амжилтууд нь Т.Пүрэвдоржийг зөвхөн Монголын төдийгүй олон улсын мастеруудын спортын ертөнцөд нэр хүндтэй байр суурь эзэлж буйг илтгэнэ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here