18.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

92 настай Пол Бия Камеруны ерөнхийлөгчийн сонгуульд найм дахь удаагаа нэр дэвшинэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Камеруны 92 настай Ерөнхийлөгч Пол Бия ирэх аравдугаар сарын 12-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх шийдвэр гаргаснаа өчигдөр буюу Ням гарагт албан ёсоор зарлалаа.

“Би 2025 оны аравдугаар сарын 12-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж байна. Та бүхэнд үйлчлэх миний шийдэмгий байдал бидний өмнө тулгараад байгаа сорилтуудтай нийцэж байгаа гэдэгт итгэлтэй байна”
— хэмээн тэрээр сошиал сүлжээндээ бичжээ.

40 гаруй жилийн турш засгийн эрх барьсан Бия дахин өрсөлдөнө
Пол Бия 1982 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ахмаду Ахиджо огцорсны дараа төрийн тэргүүн болж, түүнээс хойш долоон удаа сонгогдсон. Хэрвээ тэр дахин ялалт байгуулбал Камеруны түүхэнд урьд өмнө байгаагүй 8 дахь удаагаа засгийн эрхийг барих болж байна.

Дэлхийн хамгийн өндөр настай төрийн тэргүүн гэгддэг Биягийн эрүүл мэндийн байдал сүүлийн жилүүдэд муудсан тухай мэдээлэл олон нийтэд тархаад байгаа. Тухайлбал, өнгөрсөн онд тэрээр тодорхойгүй шалтгаанаар 42 хоногийн турш олон нийтийн өмнө харагдаагүй нь анхаарал татсан.

Эрх баригч намаас урвах хөдөлгөөн эрчимжиж байна
Сонгуулийн өмнөхөн Биягийн удирддаг Ардын Ардчилсан Хөдөлгөөн (CPDM) намд хагарал үүсч байгаа бололтой. Түүний олон жилийн үнэнч дэмжигчид ч түүнээс нүүр буруулах хандлагатай байна.

Зургаадугаар сард Хөдөлмөр эрхлэлтийн сайд Исса Чирома Бакари CPDM намаас гарч, Камеруны Үндэсний Авралын Фронт (UNSF)-оос нэр дэвшихээр болж, албан тушаалаасаа огцорсон.

Ерөнхий сайд асан Белло Буба Майгари мөн Ардчилал, Дэвшлийн төлөөх Үндэсний Холбооны нэрийн өмнөөс нэр дэвшихээ мэдэгдээд байна.

Эдгээр улс төрчид өнгөрсөн 30 жилийн хугацаанд Биягийн намтай нягт холбоотой ажиллаж ирсэн ч энэ удаа түүнийг орхин өрсөлдөгч талд шилжиж буй нь түүний удирдлагын нөлөө суларсны илрэл хэмээн ажиглагчид үзэж байна.

Сөрөг хүчний өрсөлдөгчид хүлээлт үүсгэж байна
Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Бияг 2018 оны сонгуульд саналын тоогоор хоёрдугаарт бичигдсэн Морис Камто, мөн Камеруны Үндэсний Эвлэрлийн Намын нэр хүндтэй сөрөг хүчний төлөөлөгч Кабрал Либий нар хүчтэй өрсөлдөх гэж байна.

Сонгуульд нэр дэвшигчид 2025 оны 7-р сарын 21-ний дотор Сонгуулийн ерөнхий хороонд материалаа бүрдүүлж өгөх ёстой. Харин Камеруны сөрөг хүчнийхэн өнөөдрийг хүртэл нэгдсэн фронтоор өрсөлдөх тохиролцоонд хүрээгүй байгаа нь Биягийн хувьд ашигтай нөхцөл болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here