7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

“Цүнхтэй жагсаал” хоёр дахь өдрөө үргэлжилж, Ерөнхий сайдыг огцрохыг шаардав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны тавдугаар сарын 14-ний өдөр “Цүнхтэй жагсаал” нэртэй иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөн хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Жагсагчид Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцрохыг шууд шаардсан уриа, үзэл бодлоо илэрхийлж, нийтийн өмнө ил тод хариуцлага хүлээхийг шаардаж байгаа юм.

Жагсаалын гол шалтгаан нь Ерөнхий сайдын хүүгийн найз бүсгүй Ө.Өгөөмөрийн тансаг хэрэглээтэй холбоотой дуулиан бөгөөд 20 сая төгрөгийн үнэтэй цүнх, тэрбум төгрөгийн үнэтэй машин гэх мэт хөрөнгийн эх үүсвэр тодорхойгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг өдөөжээ. Иргэдийн зүгээс Авлигатай тэмцэх газрыг (АТГ) шуурхай ажиллаж, Ерөнхий сайдын болон түүний ойр хүрээллийн орлого, хөрөнгийн эх үүсвэрийг шалгах ёстой гэж үзэж байна.

Жагсагчдын байр суурь:

  • Комедиан Д.Амартүвшин: “Жирийн иргэний бүтэн жилийн орлогоор тэнцэх цүнхийг бэлэглэнэ гэдэг хэтэрхий даварсан хэрэг. Бид ганцхан зүйлийг шаардаж байна — орлогоо нотол!”
  • 20 гаруй насны жагсагч: “Өнөөдөр ажил хийх боломжгүй залуус олон байна. Хувийн секторт хийх ажил хомс, эдийн засгийн нөхцөл байдал хүнд. Гэтэл төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийнхэн тансаглал дунд амьдарч байна.”
  • “Ноорог”-ийн захирал О.Уламсайхан: “Бидний дунд ийм хэмжээний хөрөнгөтэй залуус байдаггүй. Энгийн ачаа ачдаг аав хүүхдэдээ тэрбум төгрөгийн машин авч өгнө гэж үү? Энэ бол бодит байдалтай зөрчилдөж буй үлгэр. Үнэхээр боломжоороо тансаглаж байгаа бол нотол.”

Жагсагчид Ерөнхий сайд огцорч, нам нь шинэ Засгийн газар байгуулах ёстой гэж үзэж байгаа бөгөөд МАН-д хандан хариуцлагаа ухамсарлахыг, АН-д сөрөг хүчний үүргээ бодитоор биелүүлэхийг шаардлаа.

Иргэд шударга ёсны төлөө, тэгш боломжийн төлөө дуу хоолойгоо нэгтгэж буй энэ жагсаал нь улс төрчдөд ил тод байдал, хариуцлагын тухай сэрэмжлүүлэг болж байна. “Орлогоо нотол” хэмээх уриа нь зөвхөн энэ асуудлаар бус, цаашдын төрийн бодлого, төрийн албан тушаалтнуудын үйлдэлд тавигдах хяналтын дохио боллоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here