27.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Л.Оюун-Эрдэнийг огцрохыг Ерөнхийлөгч шаарджээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн тансаг хэрэглээ болон ард иргэдийг “ялаа” хэмээн доромжилсон үгс нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт хүргэж, Төрийн ордны гадна түүнийг огцрохыг шаардсан эсэргүүцлийн жагсаал үргэлжилж байна. Харин дотоодод улс төрийн уур амьсгал хурцдаж, Засгийн газрын хамтарсан бүтэц дотроос ч зөрчил ил гарч эхэлжээ.

МАН-ын дотоод хагарал

МАН-ын бүлгийн хуралдаан ширүүн уур амьсгал дунд болж, нэр бүхий гишүүд Л.Оюун-Эрдэнийг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан байна. Зарим нь Ерөнхий сайдын үйлдлийг “хувь хүний асуудал” хэмээн намын төв байгууллагаар хэлэлцэхгүй гэсэн ч, олонх нь Засгийн эрх баригч намын хувьд бүрэн эрхтэй Засгийн газар байгуулах ёстой гэсэн хатуу байр суурийг илэрхийлжээ.

Ерөнхий сайдын эсэргүүцэл, тактик

Л.Оюун-Эрдэнэ одоогоор огцрох бодолгүй байгаа бөгөөд АН болон ХҮН намын сайд нарыг танхимаас хөөх замаар өөрийн засгийн эрхийг хадгалах санал гаргасан гэх албан бус мэдээлэл байна. Хэрэв тэрбээр хүсэлтээрээ огцрохгүй бол:

  • Танхимын сайд нарын 50 хувь нь огцорвол Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нөхцөл үүснэ.
  • УИХ-ын нийт гишүүдийн 64 буюу ердийн олонх нь дэмжвэл Ерөнхий сайдыг чөлөөлөх боломжтой.

Ашиг сонирхлын зөрчил ба авлигын сэжиг

Оюун-Эрдэнэ өөрөө “Херо энтертаймент” компанийг хувьдаа эзэмшдэгээ хүлээн зөвшөөрсөн. Уг компани МАН болон Засгийн газрын бүх пиар сурталчилгааг төсвийн мөнгөөр хийж, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг дэгдээсэн. Мөн Эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулсан компанийн бүртгэл дээр ч түүний нэр байсныг намын гишүүд авлигын шинжтэй үйлдэл хэмээн буруутгаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн шаардлага

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдын суудалд хүргэсэн нөлөө бүхий хүн болох Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг ажлаа өгөхийг шууд шаардсан тухай мэдээлэл тархаад байна. Энэ нь хуурай ах дүүгийн харилцаагаар нэрлэгддэг тэдний холбоонд эргэлт авчирсан томоохон дохио болжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here