Нисэх хүчний 100 жилийн ойгоор Гавьяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ Хөдөлмөрийн баатар боллоо

Монгол Улсад иргэний болон цэргийн нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү түүхэн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “МИАТ” төрийн өмчит хувьцаат компанийн ахмад нисгэгч, Гавьяат нисгэгч Рословын Бат-ЭрдэнэХөдөлмөрийн баатар цол хүртээжээ.

Түүнчлэн Р.Бат-Эрдэнэ нь Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагнагдсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын мэдээлснээр, түүнийг Монгол Улсад анхны тийрэлтэт хөдөлгүүрт онгоц жолоодох арга зүйг мэргэжлийн түвшинд эзэмшсэн, шинэ техник, технологи нэвтрүүлсэн, залуу нисгэгчдийг сургаж, мэргэжлийн ур чадвар эзэмшүүлсэн зэргийг үнэлэн ийнхүү төрийн дээд цолоор шагнажээ.

Мөн тэрээр нисэх болон нислэгийн аюулгүй байдлыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэн хангах, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, салбарын хүний нөөцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Монголын агаарын тээврийн хөгжилд үнэлж баршгүй гавьяа байгуулсан түүний энэ амжилт нь нисэх салбарын шинэ үеийн залуу мэргэжилтнүүдэд үлгэр дуурайл болохуйц түүхэн үйл явдал боллоо.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу