17.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Зургаадугаар сарын 1-нд Диснейн баатрууд төв талбайгаар парад хийнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

“Монгол хүүхдүүд 2025” нэртэй Хүүхдийн баярын үндсэн арга хэмжээ энэ оны зургаадугаар сарын 1-нд төв талбайд зохион байгуулагдана гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ.

Энэ үеэр “Шидэт мөрөөдөл” сэдвийн хүрээнд Диснейн үлгэрийн баатрууд бүхий 150 хүний бүрэлдэхүүнтэй парад хотын төвөөр дамжин алхах юм. Үзэгчид дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн киноны дүрүүдийг ойроос харах боломжтой болж байна.


Парадын маршрут

Парад дараах чиглэлд явагдана:

  • Төв цэнгэлдэх хүрээлэн
  • Энхтайваны гүүр
  • Төв талбай
  • Төв шуудан
  • Цэцэг төв
  • Зоос гоёлын уулзвар
  • Засгийн газрын ордон
  • Өргөө-2 кино театрын уулзвар
  • МУБИС-ийн баруун талын уулзвар
  • Централ тауэр
  • Төв талбай

“Мэжик маскот” энтертайнментын найруулагчийн онцолсноор энэхүү парад нь Монгол хүүхдүүдэд үлгэрийн уур амьсгал бэлэглэх, дэлхий дахинд танигдсан дүрүүдийг бодитоор харуулах зорилготой.


Төв талбайд болох тоглолтод оролцох уран бүтээлчид

Хүүхдүүдийн баярыг улам өнгөлөг болгохоор дараах уран бүтээлчид төв талбайд тоглоно:

  • Ариунаа
  • ThunderZ
  • Davaidasha
  • Luuya
  • Munkh Tunkh
  • Wasabies
  • Foux
  • Becca
  • Gremix
  • Мичидмаа
  • Уянгадарь
  • Улаан бүч чуулгын уран бүтээлчид

Амралтын өдөрт тохиож буй баяр

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хуульд зааснаар бүх нийтийн амралтын өдөр тооцогддог. Энэ жил баяр ням гарагт тохиож байгаа ч хот даяар олон нийтийн арга хэмжээ өргөн хүрээнд зохион байгуулагдах юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here