18.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

Telegram болон Элон Маскын xAI хамтарч, хиймэл оюуны технологи нэвтрүүлнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Нууцлал өндөртэй мессенжер аппликейшн болох Telegram компани Элон Маскын xAI компанитай стратегийн түншлэл байгуулж, хиймэл оюуны технологийг өөрийн платформдоо нэвтрүүлэхээр боллоо. Уг хамтын ажиллагааны хүрээнд xAI компанийн боловсруулсан Grok нэртэй хиймэл оюуны чатбот Telegram дээр албан ёсоор ажиллаж эхлэх юм гэж тус компанийн үүсгэн байгуулагч, захирал Павел Дуров албан ёсоор мэдэгдлээ.

Дуровын хэлснээр энэхүү шийдвэр нь Telegram-ын тэрбум гаруй хэрэглэгчдэд Grok-ыг ашиглах боломж олгох бөгөөд хэрэглэгчдийн хувьд илүү ухаалаг, шуурхай туслалцаа авах нөхцөл бүрдэнэ. Мөн уг түншлэлийн хүрээнд Telegram компани xAI-аас 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт (бэлэн мөнгө болон хувьцаа хэлбэрээр) авах ба Telegram-оор дамжин xAI-д нэгдэж буй хэрэглэгчдээс бүрдэх нийт орлогын 50 хувийг авах гэрээ байгуулжээ.

Павел Дуров өөрийн нийгмийн сүлжээний хуудаснаа “Бид хамтдаа ялах болно!” хэмээн онцлон бичсэн нь уг хамтын ажиллагаанд итгэлтэй байгааг илтгэж байна.

Талуудын хооронд байгуулагдах эцсийн гэрээ 2025 оны сүүлчээр баталгаажих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь Telegram компанийн хувьд хиймэл оюуны салбар дахь анхны томоохон түншлэл бөгөөд хэрэглэгчдэд шинэ түвшний дижитал туслагч санал болгох эхлэл болох юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here