14.1 C
Ulaanbaatar
Ням, 6 сар 15, 2025

Монголын Муайтайгийн баатрууд Азийн аваргад хүч үзнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургаадугаар сарын 19-26-ны өдрүүдэд Вьетнамын Тай Нгүен мужид болох Ази тивийн аварга шалгаруулах Муайтай боксын тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ баг оролцохоор эх орноосоо мордлоо.

Шигшээ багийг Олон улсын хэмжээний мастер Б.Гантогтох ахлан удирдаж, нийт долоон тамирчин бүс нутагтаа хүчээ сорихоор болсон байна. Энэ удаа манай баг тамирчдаас гадна олон улсын шүүгч С.Мядагмаа тэмцээний шүүгчээр оролцох юм.

Монголын бүрэлдэхүүн:

Эмэгтэй тамирчид:

  • Э.Намуунаа (-45 кг)
  • Ч.Ариун-Энх (-48 кг)
  • Э.Ариунзаяа (-57 кг)

Эрэгтэй тамирчид:

  • Н.Цогтгэрэл (-51 кг)
  • Б.Амгаланбаяр (-60 кг)
  • Н.Алтанбаяр (-71 кг)
  • Д.Мөнх-Од (-60 кг)

Шигшээ багийнхан тэмцээнд оролцохоосоо өмнө БНХАУ-ын үндэсний шигшээ багийн хамт 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү хамтарсан бэлтгэл нь бүс нутгийн уур амьсгалд дасан зохицохоос гадна, туршлага солилцох, тактик, техникээ сайжруулах чухал боломж болох юм.

Монголын Муайтайгийн тамирчид өмнөх жилүүдэд олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн бөгөөд энэ удаагийн Азийн аваргад ч өндөр амжилт үзүүлнэ хэмээн спорт сонирхогчид итгэл хүлээлгэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here