19.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Монголын баг Индонезийг хожиж, “FIBA 3×3 Nations League, Stop-2” тэмцээнд амжилттай эхлэл тавилаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны зургаадугаар сарын 10-нд Хятад улсад зохион байгуулагдаж буй сагсан бөмбөгийн 3х3 төрлийн “U21” насны Ази, Номхон далайн бүсийн “FIBA 3×3 Nations League” тэмцээний хоёрдугаар шатанд Монголын шигшээ баг Индонезийн багийг 21:18-аар хожиж, тэмцээний эхний тоглолтод ялалт байгууллаа.

Манай залуучууд өмнө нь “FIBA 3×3 Nations League, Stop-1” тэмцээнд түрүүлж, аваргын цомыг хүртсэн амжилттайгаар энэхүү олон улсын тэмцээнд оролцож байна. Шинэ шатны эхний тоглолтод ч өндөр түвшний тоглолт үзүүлж, хожлын буухиагаа үргэлжлүүлж буй нь Монголын 3х3 сагсан бөмбөгийн хөгжил өсөн нэмэгдэж буйн нэгэн илэрхийлэл юм.

Манай багийн бүрэлдэхүүнд Амарзаяагийн Билгүүн, Баярбаатарын Энх-Амар, Мягмарсүрэнгийн Өлзийбат, Чимэдцэрэнгийн Чойжилсүрэн нар тоглож байна. Тэд багийн зохион байгуулалт, хамгаалалт болон довтолгоонд оновчтой тактик хэрэгжүүлснээр Индонезийн багийг хожиход чухал үүрэг гүйцэтгэлээ.

Монголын шигшээ багийн дараагийн тоглолтууд энэхүү “Stop-2” шатанд үргэлжлэх бөгөөд баг тамирчид маань өмнөх амжилтаа бататгахын төлөө өрсөлдөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here