19.1 C
Ulaanbaatar
Даваа, 7 сар 14, 2025

Монголын эрэгтэй шигшээ 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ-ийг өндөрлүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбайд үргэлжилж буй 3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын эрэгтэй шигшээ баг хэсгийн шатны сүүлийн тоглолтуудаа Монтенегро болон Японы эсрэг хийж, харамсалтайгаар ялагдал хүлээн, тэмцээнийг өндөрлүүллээ.

Тус тэмцээнд АНУ, Франц, Серби, Литва, Хятад зэрэг дэлхийн шилдгүүд оролцож буй бөгөөд нийт 27 орны 40 эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөж байна. Монгол Улсын зүгээс зохион байгуулалтад НЗДТГ, Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбоо болон Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) хамтран ажиллаж байна.

Эмэгтэй багийн найдвар үргэлжилсээр

Монголын эмэгтэй шигшээ баг Бразилын багийг 16:14-өөр хожин чансаагаа ахиулсан ч Испанийн эсрэг 10:20-оор ялагдсан. Тэд өнөөдөр хэсгийн шатны сүүлийн хоёр тоглолтоо хийх бөгөөд цааш үргэлжлэх боломжоо хадгалсан хэвээр байна.

Тэмцээн 1xBet Монголын албан ёсны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдаж байгаа бөгөөд хэсгийн шатны тоглолтууд Улаанбаатар хотын төв талбайд чимэг болон үргэлжилж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here