Азийн хөлбөмбөгийн холбоо эмэгтэй клубүүдийн чансааг шинэчлэн танилцууллаа.
Энэхүү чансааг Австрали улс тэргүүлж, Өмнөд Солонгос, Япон, Хятад, Вьетнамын клубууд эхний тавд эрэмблэгдсэн байна.
Монголын хөлбөмбөгийн эмэгтэй клубүүд Азийн чансаанд 25-р байрт жагссан байна. Энэ чансаанд нийт 47 орны клубууд багтсан бөгөөд Монгол Улс өндөр байр эзэлж байгаа нь нэгэн том амжилт юм.
Австралийн “Мельбурн Сити” клуб нь 5-р сард Азийн Аваргуудын лигийн тэмцээнд финалд хүрсэн нь тус улсын чансааг өндөр байранд байрлахад чухал нөлөө үзүүлсэн. Гэсэн хэдий ч энэ улирлын Азийн эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт “Wuhan Jiangda” клуб түрүүлсэн гэдгийг онцолж болно.
Азийн хөлбөмбөгийн эрэгтэй клубүүдийн чансааг Саудын Араб тэргүүлж, Япон, Өмнөд Солонгос, АНЭУ, Катар улс эхний тавд эрэмблэгдсэн байна.
Мөн Монголын хөлбөмбөгийн эрэгтэй клубүүд энэ чансаанд 34-р байрт жагссан байна.