Монголын эмэгтэй шигшээ баг өнөөдөр 18:00 цагаас БНХАУ-ын эсрэг чухал тоглолт хийнэ

Монгол Улсын эмэгтэй шигшээ баг олон улсын тэмцээний хасагдах шатанд БНХАУ-ын шигшээ багтай оноолт тааран тоглохоор боллоо. Тоглолт өнөөдөр 18:00 цагт эхэлнэ.

Манай эмэгтэй шигшээ баг хэсгийн шатанд Бразил, Испани, Герман, Украин зэрэг хүчирхэг багуудтай нэг хэсэгт багтаж, 3 хожил, 1 хожигдолтой амжилттай тоглож, хэсгээсээ хоёрдугаар байраар гарсан юм.

Харин одоо тэднийг тэмцээний дараагийн чухал сорилт болох БНХАУ-ын шигшээ багтай хийж буй хасагдах шатны тулаан хүлээж байна. Энэхүү тоглолт цаашдын боломжийг шийдэх онц чухал тул ахлах дасгалжуулагч болон багийн бүрэлдэхүүн анхаарлаа бүрэн төвлөрүүлээд байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу