15.1 C
Ulaanbaatar
Бямба, 7 сар 12, 2025

“Squid Game” цувралын сүүлчийн бүлэг Нэтфликсийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Солонгосын дэлхий дахиныг байлдан дагуулсан “Squid Game” цувралын гурав дахь буюу төгсгөлийн бүлэг өнгөрсөн долоо хоногт цацагдсанаар Нэтфликс платформын түүхэн дээд амжилтыг шинэчилжээ.

Эхний гурван хоногт тус бүлэг нийт 368.4 сая минутын контентийг 60.1 сая удаа үзүүлсэн нь өмнөх бүх уран бүтээлийн амжилтыг давсан тоон үзүүлэлт болсон байна. Өмнө нь хоёрдугаар бүлэг цацагдсан цагаасаа хойш ердөө дөрөв хоногийн дотор 68 сая удаа үзсэн амжилт үзүүлж байв.

“Squid Game”-ийн эхний болон хоёрдугаар бүлэг нь Нэтфликсийн англи хэлнээс өөр хэл дээр бүтээгдсэн контентын ангилалд бүх цаг үеийн хамгийн олон үзэлттэй бүтээлүүдийн 1 болон 2 дугаар байрыг эзэлж байна. Харин сүүлийн бүлэг одоогоор уг жагсаалтын есдүгээрт бичигдэж байгаа ч үзэлтийн өсөлтөөс харахад ойрын хугацаанд илүү дээгүүр байрт хүрэх боломжтойг шинжээчид онцолжээ.

Нөгөөтэйгүүр, цувралын ирээдүйн талаарх яриа кино сонирхогчдын анхаарлыг татаж эхэлсэн байна. Тухайлбал, алдарт найруулагч Дэвид Финчер “Squid Game”-ийн англи хэл дээрх хувилбар дээр ажиллаж эхэлсэн гэх мэдээлэл тархаад байгаа юм. Финчер нь өмнө нь Нэтфликстэй хамтран “House of Cards” цуврал дээр ажиллаж байсан бөгөөд энэ онд Квентин Тарантиногийн “Once Upon a Time in Hollywood” киноны үргэлжлэлийг хийх төслийн хүрээнд тус платформтой дахин хамтарч байгаагаа мэдэгдсэн.

Гэвч “Squid Game”-ийн анхны найруулагч Хван Дон Хюк энэ талаар ямар ч мэдээлэлгүй байгаагаа Variety сэтгүүлд өгсөн ярилцлагадаа илэрхийлжээ. Тэрбээр хэлэхдээ:

“Хэрвээ тэд шинэ бүлэг бүтээхээр төлөвлөсөн бол би оролцож, чиглүүлэх нь ойлгомжтой гэж бодож байна. Гэхдээ Америк хувилбар хийх бол миний оролцоо санаа нэмэрлэх хэмжээнд байхад хангалттай. Би ийм төсөлд бүрэн хамрагдах бодолгүй байна. Хэрвээ Нэтфликс миний оролцоо хэрэгтэй гэж үзээд тэр нь миний ажилтай давхцахгүй бол би туслахдаа баяртай байх болно” гэжээ.

Цаашдын хувилбарууд болон шинэ уран бүтээлүүд ямар хэлбэрээр үргэлжлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч “Squid Game”-ийн сүүлчийн бүлгийн хүчтэй амжилт энэ төслийн нөлөө, үр өгөөж ойрын ирээдүйд ч үргэлжилсээр байхыг илтгэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here