18.1 C
Ulaanbaatar
Ням, 7 сар 13, 2025

Хоолны хордлогын үед авах анхны арга хэмжээ болон урьдчилан сэргийлэх зөвлөмж

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Баяр ёслолын үеэр ялангуяа хүүхдүүдийн дунд хоолны хордлого нэмэгддэг. Тиймээс хордлогын шинж тэмдэг, эмчилгээ, урьдчилан сэргийлэх энгийн аргуудыг мэдэж байх нь чухал юм.

Хоолны хордлого үүсэх шалтгаан

Хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах горим алдагдах, эсвэл халдвартай мах, сүүн бүтээгдэхүүн, салат зэргийг хэрэглэх нь хордлогын шалтгаан болдог. Жишээ нь, махан таташ, нухаш, цусан хиам зэрэг бүхэлд нь халдвар тархах нөхцөл бүрдүүлдэг бүтээгдэхүүнүүдийг хүйтэн нөхцөлд хадгалах хэрэгтэй.

Мөн муудсан бүтээгдэхүүн, хортой химийн бодис агуулсан хүнс хэрэглэх нь хордлогын шалтгаан болдог.

Хордлогын шинж тэмдгүүд

Ихэнхдээ халдвартай хүнс хэрэглэснээс хойш 2-5 цагийн дотор дараах шинж тэмдгүүд илэрч болно:

  • Гэдэс өвдөх
  • Гүйлгэх (10-15 удаа, эхэндээ өтгөн, дараа нь усархаг)
  • Чичрэх, халуурах (37.5-39°C)
  • Бөөлжих, дотор муухайрах
  • Зүрхний цохилт хурдасах, артерийн даралт буурах
  • Ухаан алдах, шөрмөс татах

Эмчилгээ

Хордлогын эхэн үед хамгийн үр дүнтэй арга бол ходоод угаах. Үүний тулд 2% хүнсний содын уусмалыг (5-6 стакан усанд нэг цайны халбага сод хийсэн) ууж бөөлжих хэрэгтэй. Шингэний дутагдлаас сэргийлж 15 минут тутамд бага багаар буцалсан ус, эсвэл “Хоросол” уух нь зүйтэй.

Идэвхжүүлсэн нүүрс нь хордлогын үед үр дүнтэй эмчилгээний нэг. Хоногт хамгийн ихдээ 12 ширхэг шахмал ууна (2-3 цаг тутамд 4 ширхэгээр).

Антибиотик-ийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэх ёстой. Левомицетин зэрэг хүчтэй эмүүдийг өөрөө хэрэглэх нь аюултай.

Анхны тусламж

  • Юунаас хордсоныг тодорхойлох (бөөлжисний үнэр, хэлбэрийг ажиглах)
  • Хордсоноос 2-4 цагийн дотор бол дахин содын уусмалаар ходоод угаах
  • Хордлогын дараа 10-12 цагийн дотор биеийн байдал муудаж болох тул анхааралтай байх

Эмчид хандах зайлшгүй тохиолдол:

  • Мухар олгойн шинж илэрвэл
  • Өвчин 1-2 хоног үргэлжилж, 38°C дээш халуурвал
  • Нүдний цагаан шарлах, шээс хүрэн болох
  • Бөөлжис цустай, эсвэл кофе шиг өнгөтэй байх
  • Өдөрт 10-аас дээш удаа гүйлгэх, цус, салст агуулсан ялгадас гарах
  • Шингэн тогтохгүй, ам хатаж, нүд хонхойх

Урьдчилан сэргийлэх арга:

  • Хоол хүнсийг зөв хадгалах
  • Соёолсон, ногоорсон төмс хэрэглэхгүй байх
  • Чавга, тоорын ясны чөмөг идэхгүй байх
  • Хүчиллэг хоолыг шавар, гэмтсэн, зэс саванд хадгалахгүй байх
  • Муудсан бүтээгдэхүүнээс татгалзах
  • Хоолыг сайтар болгож хэрэглэх
  • Хөргөгчид хадгалах бол +10°C доош байх
  • Болгосон хоолыг 70°C дээш халуунд халааж хэрэглэх
  • Түүхий болон болсон хүнсийг тусгаарлаж хадгалах
  • Зөвхөн цэвэр, буцалсан ус хэрэглэх

Хоолны хордлого нь зөвхөн хүний биеийн байдлыг муутгаад зогсохгүй, амь насанд ч аюул учруулж болзошгүй тул дээрх зөвлөмжийг дагаж, анхаарал болгоомжтой байх нь чухал юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here