10.1 C
Ulaanbaatar
Баасан, 8 сар 29, 2025

Өмнөд Африкт хулгайн антай тэмцэх зорилгоор хирсийн эвэрт цацраг идэвхт бодис шингээж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Африкийн Витватерсрандын Их сургуулийн судлаачид хулгайн антай үр дүнтэй тэмцэх шинэ арга туршиж эхэлсэн байна. Тэд байгаль хамгаалагчид болон цөмийн эрчим хүчний мэргэжилтнүүдтэй хамтран “Rhisotope Project” нэртэй санаачилгаар таван хирсийн эвэрт цацраг идэвхт изотоп шингээжээ.

Энэхүү арга нь амьтанд ямар нэгэн хор нөлөөгүй бөгөөд хил, гаалийн хамгаалалтын системд өртөх өндөр боломжтой тул хулгайн анчдын хувьд нуугдаж тээвэрлэх аргагүйд хүргэж байгаа юм. Өнгөрсөн жил зохион байгуулсан туршилтын шатанд 20 гаруй хирс ийм аргаар хамгаалагдаж, хулгайн тээврийг илрүүлэхэд үр дүнгээ өгсөн байна. Жишээлбэл, 40 футийн хэмжээтэй чингэлэгт нуусан эвэр цацраг хэмжигч төхөөрөмжөөр амархан илэрч байжээ.

Изотопын хэмжээ өчүүхэн бага ч хил гаалийн хяналтын системүүдэд тодорхойлогддог бөгөөд энэ нь хулгайн ангаас урьдчилан сэргийлэх чухал алхам болж байна.

Олон Улсын Байгаль Хамгаалах Нийгэмлэгийн мэдээллээр 20-р зууны эхэн үед дэлхий даяар 500,000 орчим хирс байсан бол өнөөдөр ердөө 27,000 орчим нь үлджээ. Хамгийн их хирстэй улс болох Өмнөд Африкт 16,000 хирс байдаг ч жил бүр 500 орчим нь хууль бус агнуурт өртдөг гэсэн харамсалтай тоо баримт бий. Энэ нь хирсийн эврийн дэлхийн зах зээл дээрх эрэлт өндөр байгаатай шууд холбоотой юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

Хариулт өгөх

Please enter your comment!
Please enter your name here