Польш улс нутаг дэвсгэрт нь нэвтэрсэн Оросын дроныг устгалаа

Лхагва гарагийн шөнө Польшийн агаарын орон зайд нэвтэрсэн Оросын нисгэгчгүй онгоцыг тус улсын зэвсэгт хүчин илрүүлж, буудаж унагаснаа албан ёсоор мэдэгдлээ.

Албан мэдэгдэл

  • “Зэвсэг хэрэглэж, дроныг устгасан. Унасан төхөөрөмжийн байршлыг тогтоох ажиллагаа үргэлжилж байна” гэж Зэвсэгт хүчний удирдлагын төв мэдэгджээ.
  • Мөн хил орчмын бүс нутгийн оршин суугчдад гэрээсээ гарахгүй байхыг анхааруулсан байна.

НАТО ба олон улсын байр суурь

  • Польш бол НАТО-гийн гишүүн улс бөгөөд байгууллагын дүрмийн дагуу аль нэг гишүүн халдлагад өртвөл бүх гишүүд өртсөнд тооцогддог.
  • АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио энэ мэдээллийг хүлээн авснаа сэтгүүлчдэд баталсан.

Нэмэлт арга хэмжээ

  • Дроныг устгасны өмнө Варшавын олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна.
  • Украины нутагт Оросын томоохон агаарын довтолгоо эхэлсний дараа Польш улс агаарын довтолгооноос хамгаалах систем, радарын хяналтаа дээд түвшинд шилжүүлсэн гэжээ.
  • “Агаарын орон зайн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авсан, шуурхай хариу арга хэмжээнд бэлэн байна” гэж тус улсын зэвсэгт хүчин мэдэгдсэн байна.

Стратегийн ач холбогдолтой бүс

  • Украины хэвлэлүүдийн мэдээлснээр нэг дрон Польшийн зүүн өмнөд Жешув хот руу чиглэн ниссэн аж.
  • Жешувийн нисэх буудал нь Украинд хүргэгдэх НАТО-гийн тусламжийн үндсэн дамжин өнгөрөх төв бөгөөд мөн Люблин хотын нисэх буудал ч цэргийн үйл ажиллагаатай холбоотойгоор хаагдсан байна.

Цэргийн сургуулилалтын өмнөх нөхцөл байдал

  • Энэ баасан гарагт Орос, Беларусийн хамтарсан “Запад 25” цэргийн сургуулилалт эхлэх гэж байгаа.
  • Үүнтэй холбоотойгоор Польш улс үндэсний аюулгүй байдлын үүднээс Беларусийн хил дагуух төмөр замын боомтуудаа хаах шийдвэрийг пүрэв гарагийн шөнө хэрэгжүүлэхээ зарлажээ.
  • Ерөнхий сайд Дональд Туск “Энэхүү сургуулилалт маш түрэмгий маневртай тул бид үндэсний аюулгүй байдлаа хамгаалахын тулд хилээ хаахаар боллоо” хэмээн мэдэгдсэн байна.
Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу