Б.Бат-Эрдэнэ: Малчид зээлийн дарамтад орж, эрүүл мэнд, боловсролын хүртээмж муу байна

Хөвсгөл аймгийн Арбулаг сумаас эхэлсэн “Бүтээлч Хөвсгөлчүүд” малчдын зөвлөгөөний үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ малчдын амьдралд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярьжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсанд дараах байр суурийг илэрхийлсэн байна.

Б.Бат-Эрдэнийн онцолсноор, өнөөдөр малчдын амьдралд дараах асуудлууд илт мэдрэгдэж байна:

  • Эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмж хангалтгүй хэвээр байна;
  • Малчдын олонх нь банкны зээлийн дарамтад орж, өрнөөс өрний хооронд амьдарч байна;
  • Ноос, ноолуурын үнэ унаж, борлуулалт муудаж байгаа;
  • Ногоон тэжээл тарих газартай болох боломж хомс;
  • Банкууд насны ялгаварлалтаар зээл олгохоос татгалзаж, Үндсэн хуулийг зөрчиж байна.

Мөн тэрээр Арбулаг сумын иргэдтэй уулзах үеэр ярилцсан асуудлуудыг онцолжээ. Үүнд:

  • Бэлчээрийн талбайн доройтол ноцтой түвшинд хүрээд байна;
  • Уур амьсгалын өөрчлөлт, ган, зудын эрсдэл нэмэгдэж байна;
  • Усны нөөц хомсдож, зарим сумдад ундны усны хүрэлцээ тасалдаж байна;
  • Залуу малчдын тоо жилээс жилд буурч байна;
  • Малын гаралтай түүхий эдийн ханш унаж, борлуулалтын суваг сул хэвээр;
  • Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих төрийн бодлого дутмаг байна.

Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхийн тулд бодлогын түвшинд дорвитой өөрчлөлт хийх шаардлагатайг Б.Бат-Эрдэнэ онцлон тэмдэглэжээ. Түүний зүгээс малчдын эрх ашгийг хамгаалах, тэдэнд чиглэсэн хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх чиглэлээр цаашид идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу