Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо /МСБХ/ Үндэсний дээд лигийн тоглолтын үеэр гарсан сахилгын зөрчлийн талаарх шийдвэрээ гаргаж, хоёр тоглогчид хариуцлага тооцсон байна.
МСБХ-ны тайлбарласнаар, “Бишрэлт Металл” багийн гадаад тоглогч Дэвон Скотт нь Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA)-ны дүрэм болон дотоодын тэмцээний зохион байгуулалтын журмыг ноцтой зөрчиж, эсрэг багийн тоглогчийн биед халдсан, спортын ёс зүйд харш үйлдэл гаргасан байна. Харин “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч Алтангэрэлийн Азбаяр ч мөн адил спортын бус зан авир гарган, талбай дээр болон үзэгчдийн өмнө ёс зүйгүй авирласан гэж үзжээ.
Үүний дагуу МСБХ дараах шийдвэрийг гаргасан:
- Дэвон Скотт:
- Үндэсний дээд лигийн журмын Хавсралтын 1.4, 1.8, 1.10, 1.16, 1.17-д заасан ноцтой зөрчил гаргасан.
- Шийтгэл: 2026 оны 1-р сарын 1-нийг хүртэл холбооны зохион байгуулдаг бүх үйл ажиллагаанд оролцох эрхийг хасах.
- Мөнгөн торгууль: 2 сая төгрөг.
- Алтангэрэлийн Азбаяр:
- Үндэсний дээд лигийн журмын Хавсралтын 1.4-д заасан зөрчил гаргасан.
- Шийтгэл: 1 тоглолт өнжүүлэх, мөн 500 мянган төгрөгөөр торгох.
Тоглолтын үеэр болсон маргаантай үйл явдлын талаар дэлгэрүүлэн мэдээлэхэд, “Бишрэлт Металл” багийн тоглогч Дэвон Скотт “Хасын Хүлэгүүд” багийн тоглогч А.Азбаярын дагз руу цохисон нь бичлэгээр баталгаажсан бөгөөд үүнийг МСБХ ноцтой спортын бус үйлдэл гэж ангилсан байна.
Ийнхүү сахилгын хариуцлагын хүрээнд “Бишрэлт Металл” багийн удирдлага өөрийн тоглогчдоо дотоод зохицуулалтын дагуу шийтгэж, Дэвон Скотт-ыг дараагийн хоёр тоглолтод оролцуулахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд түүнтэй байгуулсан гэрээний хүрээнд цаашдын арга хэмжээг авч хэрэгжүүлэхээ мөн мэдэгдсэн байна.
Ийм мэргэжлийн тоглогчид өөрсдийн хайхрамжгүй байдлаасаа болж багаа унагаж байгаа нь харамсалтай
Дүрэм бол дүрэм. Хэрэв та үүнийг зөрчвөл хариулах ёстой. Тэр дүгнэлт гаргана гэж найдаж байна
Баг нь ялагдлыг мэдрэх нь гарцаагүй. Гэхдээ энэ нь залуучуудад өөрийгөө харуулах боломж юм болов уу