7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Асны Мүн Жэ Ин Томоохон Авлигын Хэрэгт Ороогдлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Өмнөд Солонгосын прокурорууд өнгөрсөн пүрэв гарагт тус улсын ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг авлигын хэрэгт буруутгаж байгаагаа зарласан байна. Тэдний үзэж буйгаар, Мүн Жэ Ин өөрийн хүргэн байсан залууг агаарын тээврийн компанид албан тушаалтай болгоход дэмжлэг үзүүлсэн гэнэ.

Мүн Жэ Ин нь 2017-2022 онд БНСУ-ын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ. Энэ хэрэгтэй холбогдуулан “Thai Eastar Jet” агаарын тээврийн компанийг үүсгэн байгуулагч И Сан Жиг хахууль авсан хэрэгт буруутгаж байна.

И Сан Жиг нь Мүн Жэ Ин болон түүний охин Да Хэ, Да Хэгийн экс нөхөр Сэо нарын зүгээс янз бүрийн хэлбэрээр авлига авсан гэж прокурорууд үзэж байна.

2018 онд “Thai Eastar Jet” компанийг үүсгэн байгуулсан И Сан Жиг “Korea SMEs”, “Startups Agency” компанийн захирал болсны дараа Сэо “Thai Eastar Jet”-ийн захирал болсон байна. Прокуроруудын үзэж буйгаар, И Сан Жи албан тушаал ахисныхаа хариуд Мүн Жэ Иний хүргэн Сэо-г тус агаарын тээврийн компанийн захирал болгосон гэж үзэж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр, Сэо тухайн үед агаарын тээврийн салбарт туршлага дутмаг байсан гэдгийг дурджээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here