Зарлигт, “Далай тэнгисийн эрэг хавийн өргөн уудам бүсүүд нь чухал ач холбогдолтой эрдэс баялаг болон эрчим хүчний эх үүсвэрийн нөөцийг агуулж байдаг. Эдгээр нөөц нь манай улсын эдийн засгийг бэхжүүлэхийн тулд эрчим хүчний хэрэгцээг цаашид найдвартай хангах, чухал эрдэс баялгийн гадаадын орнуудын нийлүүлэлтээс хамааралт байдлыг бууруулахад нэн чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
Мөн зарлигт, “Манай улс далайн гүний эрдэс баялгийг хариуцлагатайгаар олборлох үйл ажиллагааг түргэтгэх, далайн гүний эрдэс баялгийн үндэсний нөөцийг тоон хэмжүүрээр үнэлэх, олборлох, боловсруулах технологийн салбарт АНУ-ын манлайллыг дахин сэргээх, мөн батлан хамгаалах, дэд бүтэц болон эрчим хүчний салбарын найдвартай хангамжийн сүлжээг бүрдүүлэх чиглэлд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байна” хэмээн онцолсон байна.
Энэхүү зарлиг нь АНУ-ыг стратегийн ач холбогдол бүхий эрдэс баялаг болон ховор металлыг их хэмжээгээр олборлох боломжийг бүрдүүлэх зорилготой юм. Үүний дараа Ерөнхийлөгч Трамп дахин боловсруулсан чухал эрдэс болон тэдгээрээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг импортлох нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх эсэхийг тодруулах зорилгоор шалгалт явуулах тухай зарлигт гарын үсэг зурсан билээ.