13.8 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Яг Оддоо Шуугиулж Буй “Last of Us” Цувралын II Бүлгийн Тухай Сонирхолтой 9 Баримт

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

HBO-ийн “Last of Us” цувралын эхний улирал дэлхий даяар үзэгчдийг байлдан дагуулж, бүх цагийн шилдэг видео тоглоомоос сэдэвлэн бүтээсэн цуврал хэмээх тодотголтойгоо хамт өндөр үнэлгээ авч байсан. Энэ цувралын II бүлэг саяхан эргэн ирж, эхний хоёр анги нь цацагдсанаар үзэгчдийг дахин сэтгэл хөдөлгөж байна. Одоо шинэ бүлгийг Univision-ийн HBO багцаас дэлхий даяар үзэх боломжтой.

1. Шинэ бүлгийн үйл явдал:
Эхний ангиудын үйл явдал өвөл улиралд өрнөж, Канадын Албэрта, Бритиш Колумб хотуудад түлхүү авсан байна.

2. Зураг авалтын хугацаа:
Цувралын зураг авалт нийт 150 өдрийн турш үргэлжилсэн бөгөөд анхны төлөвлөсөн хугацаанаас хожуу эхэлсэн. Үүний шалтгаан нь Холливудын зохиолч, жүжигчдийн ажил хаялтаас үүдэлтэй байжээ.

3. Үйл явдлын цаг хугацаа:
Цувралын үйл явдал тахал эхэлснээс 20 жилийн дараа өрнөж байгаа.

4. Шинэ дүрүүд:
II бүлэгт “Last of Us”-ийн гол жүжигчдээс гадна Абби хэмээх дүр шинээр нэмэгдэж, бүхий л бүлгийн турш гол дүр байх болно. Аббигийн дүрийг жүжигчин Кейтлин Дивер бүтээсэн бөгөөд 2023 оны “No One Will Save You” киноны жүжиглэлт нь түүнийг сонгох гол шалтгаан болжээ.

5. Үзэгчдийн хүлээлт:
II бүлэг үзэгчдийн хүлээлтийн гол цөмд байв. Анхны бүрэн хэмжээний трэйлерийг гурван өдрийн дотор 158 сая хүн үзсэн нь HBO-ийн түүхэн дээд амжилт эвдсэн.

6. Үнэлгээ:
Одоогоор шинэ бүлгийн эхний хоёр анги цацагдаад байна. 2-р анги болох “Through the Valley” нь IMDB дээр 9.5 үнэлгээ авч, цувралын хамгийн өндөр үнэлгээтэй анги болжээ.

7. Тулааны хэсгүүд:
“Through the Valley” ангийн тулааны хэсгүүдийг шүүмжлэгчид болон үзэгчид маш өндрөөр үнэлсэн. “Empire” сэтгүүлийн кино шүүмжлэгч Жон Ньюжент “Зөвхөн HBO л ийм нүсэр хэмжээний тулааны хэсгийг төгс гүйцэтгэж чадна. “Game of Thrones”-ийн шилдэг тулааны хэсгүүдтэй эн зэргэцэм…” хэмээн бичжээ.

8. Шүүмжлэлүүд:
Цувралын шинэ бүлгийг өмнөхөөсөө илүү болсон тухай олон шүүмжлэгч бичсэн. “Collider”-ийн шүүмжлэгч Росс Бонэйм “2025 оны хамгийн шилдэг цувралуудын нэг” гэж, “SlashFilm”-ийн Жереми Матай “Видео тоглоомоос сэдэвлэсэн бүх цагийн шилдэг бүтээл. Цоо шинэ стандарт тогтоогч” хэмээн үнэлжээ.

9. Дууны хэсэг:
Шинэ бүлгийн хоёрдугаар ангийн төгсгөлд “Through the Valley” хэмээх дуу эгшиглэдэг. Энэ дууг Эшли Жонсон дуулсан бөгөөд тэрээр видео тоглоомд Эллигийн дүрд дуу оруулсан юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here