Бишрэлт Металл баг Азийн аваргуудын лигт гурав дахь тоглолтоо хийх гэж байна

FIBA-ийн зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Азийн аваргуудын лиг (BCL Asia)-ийн Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээн үргэлжилж байна.

Монголын Үндэсний Дээд Лигийн 2023-2024 оны улиралд дэд байрт шалгарсан “Бишрэлт Металл” баг “А” хэсэгт орсон бөгөөд гурав дахь тоглолтоо маргааш, дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 17:00 цагт хийхээр товложээ.

Энэ удаад тэд Тайванийн “Taoyuan Pauian Pilots” багтай Тайпэй хот дахь “Xinzhuang Gymnasium” спорт цогцолборт өрсөлдөнө.

Одоогоор Бишрэлт Металл баг 1 ялалт, 1 ялагдалтай явж байгаа бол Тайванийн баг дөрвөн тоглолт дараалан хожсоноор хэсгээ манлайлан тэргүүлж байна.

Сүүлийн мэдээ
Холбоотой мэдээ

2 САНАЛ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу