7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

С.Батцэцэг сайд Пап Францисын сүүлчийн замд үдэх ёслолд оролцлоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн асан Пап Францисыг хүндэтгэн үдэх ёслол Ватикан хотын Гэгээн Петрийн талбайд болж өндөрлөлөө. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсын төрийг төлөөлөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг оролцож, хүндэтгэл үзүүлсэн байна.

Монгол Улс болон Гэгээн Ширээт Улсын харилцаанд түүхэн шинэ хуудас нээсэн үйл явдал нь Пап Францисын 2023 онд Монголд хийсэн төрийн айлчлал байлаа. Түүний энэхүү айлчлал хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргасан билээ.

Буэнос-Айрес хотын хамба Хосе Марио Берголио 2013 онд Папаар өргөмжлөгдсөний дараа дэлхий дахинд энх тайвныг тогтоох, ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, энэрэл нигүүлслийг дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Айлчлалынхаа үеэр Пап Францис Монголын ард түмнийг сүсэг бишрэл, оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн тодорхойлж, дэлхий нийтийн энх тайван, амар амгаланд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн юм.

Пап Францисыг үдэх ёслолд дэлхийн 150 гаруй улсын төр, засгийн тэргүүн нар хүрэлцэн ирсэн байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here