10.2 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс цахимаар авах боломжтой боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Иргэд, аж ахуйн нэгжүүд газар эзэмших, ашиглах, өмчлөхтэй холбоотой үйлчилгээг улам хялбар, түргэн шуурхай авах боломжийг бүрдүүлэх зорилгоор Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээлснээр, E-Mongolia системд газрын салбартай холбоотой 11 төрлийн үйлчилгээг шинээр нэвтрүүлжээ.

Ингэснээр хэрэглэгчид дараах үйлчилгээг ямар нэгэн бичиг цаас бүрдүүлэх шаардлагагүйгээр цахимаар хүлээн авах боломжтой болж байна. Үүнд:

  • Шинээр газар эзэмших эрх авах хүсэлт гаргах
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа авах
  • Газар эзэмших эрхийн мэдээллийн лавлагаа авах
  • Газар эзэмших, ашиглах тусгай зөвшөөрөл авах
  • Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн шүүхийн шийдвэртэй эсэх лавлагаа авах
  • Газрын кадастрын нэгж талбарын тодорхойлолт авах
  • Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг авах
  • Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авах
  • Нэгж талбарын дуудлага худалдааны анхны үнийн лавлагаа авах
  • Нэгж талбарын суурь үнэлгээний лавлагаа авах
  • Хувь хүн болон хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний лавлагаа авах хүсэлт гаргах

Эдгээр үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлснээр иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, төрийн үйлчилгээний ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.

Түүнчлэн иргэд E-Mongolia аппликэйшн болон вэб сайтад хандан энэхүү үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг авч, хүсэлтээ цахимаар илгээж шийдвэрлүүлэх боломжтой юм.

Цахим хөгжил, инновацын салбарт хийж буй энэхүү ахиц нь төрийн үйлчилгээг дижитал орчинд илүү хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилтын нэг хэсэг болж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here