23.1 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

ЦУОШГ: Маргаашаас эхлэн ихэнх нутгаар сэрүүсч, шороон болон цасан шуурга болно

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлэг мэдээлэл гаргалаа. Тодруулбал, маргааш буюу дөрөвдүгээр сарын 29-нд нутгийн зүүн хагаст салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх бөгөөд шороон шуурга шуурч, цаг агаар огцом сэрүүсэхийг анхааруулжээ.

Мөн 29-нөөс эхлэн ихэнх нутгаар сэрүүсч:

  • Дөрөвдүгээр сарын 30-нд баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын баруун хэсэг болон зүүн аймгуудын зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
  • Тавдугаар сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын зарим хэсэг, говийн бүс нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас үргэлжилнэ.
  • Тавдугаар сарын 2-нд баруун болон говийн аймгуудын өмнөд хэсэг, зүүн аймгуудын зарим газарт, 3-нд баруун аймгуудын ихэнх нутгаар мөн бороо, нойтон цас орох төлөвтэй байна.

Салхины нөхцөл:

  • 4-р сарын 30-нд Алтайн уулархаг нутаг болон тал, хээрийн бүс нутгаар,
  • 5-р сарын 1-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсч, шороон шуурга үүсэх төлөвтэй байна.

Температурын төлөв:

  • Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө +3…+8 градус дулаан байна.
  • Их нууруудын хотгор болон говийн бүс нутгаар шөнөдөө +5…+10 градус, өдөртөө +17…+22 градус дулаан байна.
  • Бусад нутгаар шөнөдөө -3…+2 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байх төлөвтэй байна.

Иргэдийг цаг агаарын огцом өөрчлөлтөд анхааралтай хандаж, замын хөдөлгөөн болон хөдөө, орон нутгийн аялал, мал аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаандаа болзошгүй эрсдлээс сэргийлэхийг Цаг уур орчны шинжилгээний газраас зөвлөж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here