7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Булган аймагт болов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, “Бүсчилсэн хөгжлийн реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Засгийн газар 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийн жил” болгон зарлаж, УИХ-аар баталсан “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-ын хүрээнд аймаг, бүс нутгийн хөгжлийг бодитоор хэрэгжүүлж эхэлжээ. Хойд бүсэд Булган, Орхон, Хөвсгөл аймгууд багтаж байна. Энэ бүсийг ОХУ болон Европын орнуудтай эдийн засгийн харилцааг өргөжүүлж, аялал жуулчлал, аж үйлдвэрийн бүс болгон хөгжүүлэх зорилт тавьжээ.

Ерөнхий сайд бүс нутгийн хөгжил уялдаа холбоотой, оновчтой төлөвлөгөөтэй байх ёстойг онцлон тэмдэглэв. Тэрбээр хилийн боомтуудтай холбох дэд бүтцийн төслүүдийг эдийн засгийн ач холбогдлоор эрэмбэлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Хуралдааны үеэр иргэд цахимаар болон танхимаар нийт 26 санал, асуултыг тавьсан. Иргэд бүсчилсэн хөгжлийн бодлого бодит ажил хэрэг болж буйд талархаж, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, аялал жуулчлалын салбарт анхаарах шаардлагатайг тэмдэглэлээ.

Ерөнхий сайд дараах үүрэг чиглэл өглөө:

  • “Эрдэнэт медикал” эмнэлгийн менежментийг хувьд шилжүүлэн Бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний төв болгох;
  • Мөрөн хотын 4С ангиллын нисэх буудлыг 2026 оны улсын төсөвт тусгах;
  • Эгийн голын УЦС-ын нөлөөллийн бүсийн иргэдийн асуудлыг судалж, төлөвлөгөө боловсруулах;
  • Автозамын төслүүдийг эдийн засгийн үр ашгаар эрэмбэлэх;
  • Хойд бүсэд дөрвөн улирлын аялал жуулчлал хөгжүүлэх, А.Амар агсны 140 жилийн ойг зохион байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхийг холбогдох албаныханд даалгав.

Мөн Засгийн газар 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан бөгөөд Хойд бүсийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахад онцгой анхаарахаа илэрхийллээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here