7.5 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Өнөөдрийн уран бодогчид, маргаашийн IT инженерүүд

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2025 оны 4-р сарын 25-27-нд “Улсын Программчлалын XXXIII олимпиад” амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд долоон их дээд сургуулийн 11 багийн нийт 33 оюутан оролцож, программчлалын ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ сорьсон юм.

Олимпиадын гол ивээн тэтгэгчээр Юнител групп ажиллаж, шагналт байранд шалгарсан оюутнуудад тус компанид ажиллах урилга гардуулсан нь тэмцээний онцлох үйл явдал боллоо. Энэхүү олимпиадаар ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдийг дэмжих зорилготойгоор авьяас чадварыг нь илрүүлэн, ажил олгогчдод танилцуулах боломж бүрдүүлсэн байна.

Тэмцээний онцлох амжилтууд:

  • 1-р байрт МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн I дамжааны оюутан Ж.Тамир шалгарлаа. Тэрээр код бичих нь эргэцүүлэн бодох чадварыг хөгжүүлдэг гэж онцолсон.
  • 2-р байрт МУИС-ийн III дамжааны оюутан Г.Далайцэрэн шалгарч, ирээдүйд код бичихийг хүссэн залууст математикийн хичээлээ сайн сурахыг зөвлөв.

Оролцогчдын сэтгэгдлээс үзэхэд, энэ удаагийн бодлого даалгаврууд богино хугацаанд бодох шаардлага тавьсан бөгөөд маш өндөр түвшний шалгууртай байжээ. Үүнийгээ дагаад шударга өрсөлдөөн өрнөсөн гэж оролцогчид болон багш нар үнэлэв.

Шинэ Монгол технологийн дээд сургуулийн компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч М.Идэрбаатар хэлэхдээ:

“Энэ жилийн олимпиад бодит чадварыг сорьсон шударга тэмцээн боллоо. Шагналын сан ч өндөр байсан. Бидний зүгээс долоо хоног бүр оюутнуудынхаа дунд контент уралдаан зохион байгуулдаг туршлагаа амжилттай үргэлжлүүлж байна” гэж дурдлаа.

Юнител групп 2022 оноос эхлэн STEAM боловсролыг дэмжиж, улсын хэмжээний программчлал, электроник, компьютерийн сүлжээний чиглэлээрх олимпиадуудыг ивээн тэтгэж, ирээдүйн чадварлаг инженерүүдийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсаар байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here