17.5 C
Ulaanbaatar
Даваа, 5 сар 19, 2025

2050 он гэхэд Паркинсоны өвчтэй хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэнэ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Паркинсоны өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоо ирэх хэдэн арван жилд огцом нэмэгдэх төлөвтэй байгааг шинжээчид анхааруулж байна. BMJ сэтгүүлд нийтлэгдсэн Хятад болон Канадын их сургуулийн судалгаагаар, дэлхий даяарх мэдрэлийн доройтлын өвчлөлтэй иргэдийн тоо 2021 онд 11.9 сая байсан бол 2050 он гэхэд 25.2 саяд хүрэх магадлалтай байна.

Судалгаанаас харахад:

  • 2050 онд Паркинсоны өвчлөл 100,000 хүнд 267 тохиолдол ноогдох бөгөөд энэ нь сүүлийн 30 жилтэй харьцуулахад 76 хувиар өснө.
  • Зүүн Азид хамгийн их буюу 10.9 сая хүн уг өвчнөөр өвдөх тооцоо гарчээ.
  • Сахарын цөлөөс өмнөх Африкийн баруун бүс нутагт хүн амын хөгшрөлт, өсөлттэй холбоотойгоор Паркинсоны тархалт 292 хувиар өсөх хандлагатай байна.

Өвчлөлийн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлс

Паркинсоны өвчлөлд хүргэж буй гол нөлөөлөгч хүчин зүйлсэд дараах зүйлс багтана:

  • Амьдралын хэв маяг ба хотжилт
    Орчин үеийн хотжилт, аж үйлдвэржилт, хөдөлгөөний дутагдал нь уг өвчний эрсдлийг нэмэгдүүлдэг.
  • Агаарын бохирдол
    Зарим судалгаагаар агаарын бохирдол Паркинсоны өвчний шалтгаан болж байгааг тогтоожээ.
  • Химийн бодис, пестицид, микропластик
    Хүрээлэн буй орчны бохирдуулагч элементүүд мөн эрсдэл үүсгэж болохыг судалгаа харуулсан байна.
  • Дасгал хөдөлгөөний дутагдал
    Дасгал нь Паркинсоны өвчин болон бусад мэдрэлийн эмгэгээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй.

Эмнэлгийн тусламж, хөрөнгө оруулалтын дутагдал

Их Британийн Паркинсоны өвчний судалгааны захирал Дэвид Декстер “Паркинсоны өвчтэй хүмүүс болон тэдний асран хамгаалагчдад зориулсан тусламж, үйлчилгээ, судалгаа, дэмжлэгийн санхүүжилт дутагдалтай байна. Тэд сайн сайхан амьдрахад шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг бүрэн авч чадахгүй байгаа нь бодит асуудал юм” хэмээн Euronews Health-т ярьжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here