Топ 20-ийн 13-р байр “шилжилтийн үнэ”-ийг огцом өсгөв
Дэлхийн топ 20 тоглогчдын чансааны 13-т эрэмбэлэгдээд буй Senzu-ийн үнэлгээ ойролцоогоор 1.5–2 сая ам.доллар, төгрөгөөр тооцвол 5–7 тэрбумд хүрч магадгүй гэж цахим спортын хүрээний сонирхогчид, судлаачид үзжээ. Энэ үнэлгээ нь түүнийг нэгтгэх сонирхол олон улсын түвшинд нэмэгдсэнийг дагуулж, “хэн нь авч чадах вэ” гэсэн өрсөлдөөнийг улам халуун болгож байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Senzu олон улсын багт карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд шууд тоглолтод эргэн ороход бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. Ийм байр суурь нь түүнийг сонирхож буй багуудын шийдвэр гаргалтад нөлөөлж, хэлэлцээ, тандалт идэвхжих нөхцөл болжээ.
Сэлгээний шийдвэр, улирлын нөлөө, The MongolZ-ийн амжилтын суурь
19 настай Senzu өнгөрсөн аравдугаар сараас хойш тоглоогүй бөгөөд тухайн үед “тоглогчид болон удирдлагын хооронд нухацтай хэлэлцсэний эцэст” гэнэт сэлгээнд шилжүүлсэн талаар мэдээлэгдсэн. Улирлын төгсгөлд, тэр дундаа Будапештын Мажорт оролцоогүй ч оны шилдэг 20 тоглогчийн жагсаалтын 13-р байрт шалгарсан нь түүний жилийн эхний есөн сарын хугацаанд үзүүлсэн тогтвортой нөлөөг тодотгож байна гэж үзжээ.Тухайн хугацаанд олон улсын 1xBet компанийн “албан ёсны түнш” The MongolZ Esports World Cup-ын аварга болж, Austin Major-ийг багтаасан бусад гурван тэмцээнд дэд байр эзэлсэн билээ. Энэ амжилтын суурин дээр Senzu-ийн нэр хүнд, үнэлгээ илүү хүчтэй яригдах болсон нь шилжилтийн зах зээл дээрх үнэ цэнийг нь өргөж буй гол хүчин зүйлсийн нэг гэж тайлбарлагдаж байна.






Багуудын өрсөлдөөн улам сонирхолтой болж байна
Эцэст нь хэн авдаг бол гэж их сонирхож байна