Дэлхийн хэмжээний спортын бооцооны үйлчилгээ үзүүлэгч 1xBet компани эмэгтэйчүүдийн теннисний хамгийн нэр хүндтэй, олон улсын багийн тэмцээн болох Билли Жин Кинг цомын албан ёсны бооцооны түнш болсноо зарлалаа. Энэхүү хамтын ажиллагаа нь тус компанийн хувьд шинэ түвшинд гарсан стратегийн чухал алхам гэж үзэж байна.
Тэмцээний цар хүрээ
Билли Жин Кингийн нэрэмжит энэ тэмцээн нь эмэгтэйчүүдийн багийн теннисний “Дэлхийн цом” гэж нэрлэгддэг бөгөөд Дэвисийн цомын эмэгтэй хувилбар гэж үздэг. 2025 онд уг тэмцээнд 146 улс оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн олон оролцогчтой жил болж байна. 2024 оны шигшээ шатны тоглолт нь Испанийн Малага хотод болж, Италийн баг түрүүлэн 2.4 сая ам.долларын шагнал хүртэж байжээ.
Түншлэлийн нөхцөл, хамрах хүрээ
1xBet болон Билли Жин Кинг цом ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд:
Тэмцээний талбайн эргэн тойронд 1xBet-ийн логог байрлуулна;
Сонгон шалгаруулалт, шигшээ шатны тоглолт, финалын тоглолтын үеэр логог харуулна;
Тэмцээний бүх албан ёсны медиа, сурталчилгаанд брэндийг ашиглах эрхтэй;
Мөн тэмцээний брэнд, лого зэрэг оюуны өмчийг ашиглах албан ёсны эрх 1xBet-д олгогдоно.
Албаны хүмүүсийн байр суурь
Кирстен Луц, Билли Жин Кинг цом ХХК-ийн гүйцэтгэх захирал:
“1xBet-ийг бид шинэ түншээрээ албан ёсоор танилцуулж байгаадаа баяртай байна. Тэдний спортын зах зээлд ажилласан туршлага нь энэхүү түншлэлийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болно гэдэгт итгэлтэй байна.”
Марк Вилсон, 1xBet компанийн төлөөлөгч:
“Бидний хувьд энэ гэрээ нь зөвхөн брэндийг сурталчлах боломж биш, харин эмэгтэйчүүдийн мэргэжлийн спортод бодит дэмжлэг үзүүлэх алхам юм. Тэгш эрх, боломжийг бий болгох нь бидний үнэт зүйлсийн нэг хэсэг.”
Тогтвортой спортын хөгжлийн төлөө
Энэ түншлэл нь 1xBet-ийн хувьд дэлхийд өрсөлдөхүйц брэнд болохыг батлахын зэрэгцээ эмэгтэй тамирчдын спортоор дамжуулан нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилготой. Шинэ түвшинд гарсан энэ хамтын ажиллагаа нь олон улсын спортын түүхэнд томоохон хуудас нээж байна.





