6.4 C
Ulaanbaatar
Ням, 5 сар 18, 2025

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулж, санал солилцов

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр гадаад улсаас Монгол Улсад суугаа элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд болон донор, хандивлагч байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, бүсүүдийн хөгжлийн төлөвлөгөөний талаар танилцуулан санал солилцлоо.

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” анх 2001 онд Улсын Их Хурлын 57 дугаар тогтоолоор батлагдан хэрэгжиж эхэлснээс хойш 24 жил өнгөрчээ. Энэ хугацаанд нийслэл Улаанбаатарт улсын нийт хүн амын 50 орчим хувь буюу 1.7 сая хүн төвлөрч, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 70 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь, их, дээд сургуулиудын 96 хувь байрших болсон. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь нийслэлд бий болж, хот ба хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс тэлсэн нь бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг улам бүр тодотгож байна.

Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлснээр бүс, орон нутгийн эдийн засгийн чиг үүргийг оновчтой тодорхойлох, байгалийн нөөц баялгийг зохистой, өгөөжтэй ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, үйлдвэр, үйлчилгээг хоршилт, төрөлжилт, дагналт, кластерын зарчмаар хөгжүүлэх зэрэг олон чиглэлд ахиц гаргах боломжтой болохыг уулзалтын үеэр онцоллоо.

Мөн бүс нутгуудад өндөр технологи, инновацыг нэвтрүүлэх, бүс дамнасан стратегийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх, улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламж, орон нутгийн төсөв болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтыг оновчтой хуваарилах бодлогыг баримталж буйг дурдсан юм.

Түүнчлэн татвар, санхүүгийн ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх, бүс нутгийн хөгжлийн оролцогч талуудын хамтын ажиллагааг дэмжих, тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээ, боомт, чөлөөт бүсүүдийг хөгжүүлэх, дэд бүтцийн ухаалаг сүлжээ байгуулах зэрэг ажлуудыг тус хөтөлбөрт багтаасан байна.

Ингэснээр бүс нутгуудын эдийн засгийн интеграци нэмэгдэж, зах зээл өргөжихийн зэрэгцээ орчин үеийн шинэ суурьшлын бүсүүд, хотууд байгуулагдана. Мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах замаар орон нутагт ажиллаж, амьдрах, бизнес эрхлэх таатай нөхцөлийг бүрдүүлсэн өрсөлдөх чадвартай бүсүүдийг хөгжүүлэх зорилготой болохыг Шадар сайд С.Амарсайхан уулзалтын үеэр тодотголоо.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here