-14.4 C
Ulaanbaatar
Пүрэв, 3 сар 19, 2026

Жүдо бөхийн улсын аваргууд 2026 оны ААШТ-д Монголыг төлөөлөн барилдана

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хэнтий аймгийн Чингис хотод насанд хүрэгчдийн УАШТ боллоо

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээн эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 34, холимог багийн 12 дахь удаагийн тэмцээнээр өрнөв.

33 байгууллагын 320 орчим жүдоч 14 жинд аваргаа тодрууллаа

Нийт 33 байгууллагын 320 орчим жүдоч оролцсон энэ удаагийн УАШТ эрэгтэй, эмэгтэй нийлсэн 14 жингийн ангиллаар явагдаж, аваргууд тодорсон байна. Тэмцээнийг:

  • үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулах,
  • орон нутагт жүдо бөхийн спортыг жигд хөгжүүлэх
    зорилгоор зохион байгуулжээ.

Багийн дүнгээр “Хилчин” тэргүүлж, “Алдар”, “Сүлд” удааллаа

Багийн нийлбэр дүнгээр Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хороо таван алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль авч тэргүүлэв. Батлах хамгаалах яамны харьяа, түүхт 80 жилийн ойтойгоо золгож буй “Алдар” спорт хороо хоёр алт, дөрвөн мөнгө, таван хүрэл медаль хүртэж хоёрдугаар байрт орсон байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалиар эхний гурвыг бүрдүүлжээ.

Мөн:

  • “Гүрү дожо” хоёр алт, нэг мөнгө,
  • “Женко” клуб нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл
    медалиар айрагдсан байна. Нийт 33 клуб, дэвжээ, спорт хорооноос 17 нь ямар нэгэн медальтай тэмцээнийг өндөрлүүлжээ.

Зургаан шинэ аварга төрж, шилдгүүд тодорлоо

2026 оны УАШТ-ээс зургаан шинэ аварга тодорсон бөгөөд шилдэг жүдочоор:

  • 66 кг-ын жинд түрүүлсэн К.Ёолк,
  • -78 кг-д түрүүлсэн Ж.Урангоо
    нар шалгарсан байна.

-78 кг-ын аваргад нэрэмжит шагнал олгодог боллоо

Энэ жилээс эхлэн Монгол Улсын 11 удаагийн аварга, Азийн хошой аварга, Азийн наадмын хүрэл медальт, гранпри тэмцээний гурван алттай, олон улсын хэмжээний мастер П.Лхамдэгдийн нэрэмжит шагналыг -78 кг-ын жинд түрүүлсэн тамирчинд жил бүр олгохоор шийдвэрлэжээ. Анхны шагналыг “Орхон ирээдүйн одод” дэвжээний залуу тамирчин Ж.Урангоо гардан авсан байна.

Шилдэг шүүгчид болон ААШТ-д оролцох эрх тодорхой боллоо

Тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын “А” зэрэглэлийн шүүгч Д.Энхтүвшин, мөн БНСУ-аас урилгаар ирж ажилласан Хан Сун Нам нарыг нэрлэжээ. Монголын жүдо бөхийн холбоо улсын аваргад түрүүлсэн тамирчдыг 2026 оны дөрөвдүгээр сарын 16-нд БНХАУ-д болох насанд хүрэгчдийн ААШТ-д эх орноо төлөөлөн оролцох эрхтэй болсныг албан ёсоор зарласан байна.

Холимог багийн тэмцээнд “Алдар” аваргалж, “Хилчин” мөнгө, “Сүлд” ба “Женко” хүрэл хүртлээ

Холимог багийн УАШТ-д 80 жилийн түүхтэй “Алдар” спорт хороо түрүүлж, аваргаа хамгаалах зорилготой байсан “Хилчин” удаалжээ. Харин “Сүлд”, “Женко” багууд хүрэл медалиар шагнуулсан байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу