-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

ДЭМБ: Нипах вирусээр халдварласан хүн огт шинж тэмдэггүй байх эрсдэлтэй

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Энэтхэгт Нипах вирусийн халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэнтэй холбоотойгоор энэ өвчний нэг онцлогийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага онцолжээ. Тэдний мэдээлснээр Нипах вирусээр халдварласан хүн зарим тохиолдолд ямар нэгэн илэрхий шинж тэмдэггүй байж болох бөгөөд ингэснээр халдвар чимээгүй тархах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

Нипах вирусийн халдварын хүндрэл, илрэл маш өргөн хүрээтэй. Зарим хүнд өвчин бараг мэдэгдэхгүй, шинж тэмдэггүй өнгөрөх боломжтой бол, өөр хэсэгт нь амьсгалын замын хүнд халдвар, цочмог байдал, тархины эд үхжих (энцефалит) зэрэг ноцтой хүндрэл үүсч, улмаар үхэлд хүргэж болзошгүй гэж онцолжээ.

Нипах нь зоонозын халдварын ангилалд хамаардаг, өөрөөр хэлбэл амьтнаас хүнд дамждаг. Вирусээр бохирлогдсон хүнс хэрэглэх, халдвар тээгч амьтантай ойрын хавьтал болох, халдвартай хүнтэй шууд эсвэл шууд бус байдлаар хавьтах үед хүнд дамжих боломжтой. Иймээс зөвхөн амьтнаас бус, хүнээс хүнд дамжих зам ч бодитоор оршиж байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Нипах вирусийг одоогоор дэлхий дээрх хамгийн аюултай вируст халдварын нэг хэмээн тодорхойлж байгаа. Энэ өвчний эсрэг батлагдсан эмчилгээний стандарт эм, эсвэл хэрэглээнд нэвтэрсэн вакцин хараахан байхгүй хэвээр байна.

Нипах вирусээр халдварласан үед ихэвчлэн өндөр халуурах, мэдрэлийн тогтолцоонд ноцтой гэмтэл учрах, тархины эд үхжих эрсдэл маш өндөр байдаг бөгөөд нас баралтын хувь зарим дэгдэлтийн үед 40-75 хувьтай гэж ДЭМБ тооцоолжээ. Энэ нь тус вирусийг олон улсын хэмжээнд анхааралтай ажиглаж, хяналтыг чангатгах ёстой өндөр эрсдэлтэй халдварт өвчний нэг болгож байгаа юм.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу