-11.9 C
Ulaanbaatar
Ням, 3 сар 1, 2026

Женевийн уулзалтаас хойш “ихээхэн ахиц” гэж мэдэгдэв

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

АНУ-ын тусгай элч Уиткоффын мэдэгдэл

Орос, Украины төлөөлөгчдийн хооронд үргэлжилж буй хэлэлцээнд “ихээхэн ахиц дэвшил гарсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Уиткофф мэдээлжээ. Тэрээр Женев хотод мягмар гарагт болсон уулзалтын дараа Х нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийлсэн байна.

“Энэхүү дайнд оролцогч талуудыг ойртуулахад Ерөнхийлөгч Трамп амжилт гаргасны үр дүнд ихээхэн ахиц дэвшилд хүрлээ. Бид энэ аймшигтай мөргөлдөөнийг зогсоохын тулд түүний удирдлага дор ажиллаж байгаадаа бахархаж байна. Хоёр тал хэлэлцээний үр дүнгийн талаар удирдагчдадаа мэдээлж, тохиролцоонд хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон” гэж С.Уиткофф мэдэгджээ.

“Түгшүүртэй уур амьсгал”, “зогсож удааширсан” гэх үнэлгээ давхцав

Нөгөө талд, мягмар гаргийн хэлэлцээг Оросын төлөөлөгчид “маш түгшүүртэй уур амьсгалд” болсон гэж тодорхойлсон байна. Мөн Axios цахим хуудасны сэтгүүлч Барак Равид Х платформд бичихдээ, яриа хэлэлцээ “зогсож, удааширч байсан” гэж тэмдэглэжээ.

Равидийн эх сурвалжуудын тайлбарласнаар, энэ удаагийн явцад нөлөөлсөн хүчин зүйл нь “Оросын төлөөлөгчдийн шинэ тэргүүн Владимир Мединскийн баримталсан байр суурь” байсан гэжээ. Үүнтэй зэрэгцэн талууд хэлэлцээний үр дүнг удирдагчдадаа танилцуулж, цааш үргэлжлүүлэн ажиллахаар тохиролцсон тухай мэдээлэл давхар гарч байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу