Хавар бидний бие махбодь янз бүрийн өөрчлөлтүүдийг давахад хүргэдэг. Хаврын ядаргааны шалтгаан нь хүний биед гарч буй олон төрлийн өөрчлөлтүүдтэй холбоотой бөгөөд эдгээр өөрчлөлт нь цаг уурын нөлөөнд дасан зохицох, физик болон химийн процессыг өөрчлөхтэй холбоотой байдаг.
Хүний бие цаг уурын өөрчлөлтөд бүрэн дасан зохицох чадвартай бөгөөд энэ нь гормоны тэнцвэр, бодисын солилцооны өөрчлөлтөд нөлөөлдөг. Өвлийн улиралд бие махбодь бүүдгэр, хүйтэн цаг агаарын нөхцөлд өөрийгөө хамгаалахын тулд температурыг бууруулж, цусны даралтыг ихэсгэж, нойрсуулах гормон болох мелатониныг ихээр ялгаруулдаг. Энэ нь бидний биед “ичээ” гэсэн байдлыг үүсгэдэг. Гэвч хавар ирэхэд цаг агаар дулаарч, нарны гэрэл нэмэгдэж, өдөр уртасах үед биеийн бодисын солилцоо, гормоны ялгаралт дахин өөрчлөгдөж, энэ нь ядаргаа, сульдлыг үүсгэдэг.
Энэ өөрчлөлтүүд нь хүний бие организмд томоохон хүчин зүйл болж, үр дүнд нь “хаврын ядаргаа” үүсдэг. Хавар бидний бие бүрэн дасан зохицоогүй байгаагаас болж анхаарал төвлөрөх чадвар буурч, толгой эргэх, сульдах шинж тэмдэг илэрч эхэлдэг.
Хаврын ядаргааны шинж тэмдгүүд:
Хаврын ядаргааны үед бидний бие өөрчлөлтүүдийг давахад цаг хугацаа шаарддаг. Энэ үед ихэнх хүмүүс хэт ядарч, амархан сульдаж, толгой эргэх, анхаарал төвлөрөх чадвар буурах зэрэг шинж тэмдгүүдийг мэдэрдэг. Мөн мөн эрч хүч дутагдаж, амархан ядрах, нойргүйдэх эсвэл хэт их нойр хүрэх зэрэг биеийн ерөнхий сульдал илэрдэг. Хаврын ядаргаа нь дархлаа сулрах, үс унах, шөрмөс татах, хумс хугарах зэрэг шинж тэмдгүүдээр илрэх ч байдаг.
Хаврын ядаргааг арилгах зөвлөмжүүд:
- Наранд гарч бай: Хаврын ядаргаа нь хэт их суулт, хөдөлгөөнгүй байдлаас үүсдэг. Өдөрт нарны гэрэлд 20-30 минут алхах нь биеийн сэргэлтэнд тусална. Мөн нарнаас D витамин авах нь чухал.
- Ус сайн уу: Ус бага уух нь биеийг улам их ядрааж, толгой өвдөх, нозоорох шалтгаан болдог. Ус нь биеийн бодисын солилцоог хурдасгаж, ядаргааг багасгахад туслана.
- Цаг хэмнэлд барих: Бие махбодийн тогтмол хэмнэлд байж, өдөрт 3-5 удаа тогтмол хооллож, шөнө тогтмол цагт 6-8 цаг унтаж, өглөө эрт сэрэх нь хаврын ядаргааг давахад тусална.
- Хангалттай витамин хэрэглэх: Өвлийн улиралд витамины дутагдалтай байсан бол хавар энэ дутагдлыг нөхөх шаардлагатай. Витамин C, E, B, кальци, төмөр, магнийн хэрэглээг нэмэгдүүлснээр биеийн энерги сэргээгдэж, өдрийн эрч хүч нэмэгдэнэ.
Тамир тэнхээгээ нөхөх арга:
Өвлийн улиралд хүнс, жимс ногоо амин дэмээр дутагдсан бол хавар хамгийн эхэнд амин дэмийг нөхөх хэрэгтэй. Туслах бүтээгдэхүүнүүд нь хурдан шингэх, бага эрчим зарцуулах хоол хүнс байх бөгөөд үүний зэрэгцээ өөх тос багатай, хурдан шингэцтэй бүтээгдэхүүн хэрэглэх нь биеийн дотоод энерги сэргээхэд тустай.
Хаврын ядаргааг хөнгөвчлөхийн тулд эдгээр зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх нь таны биеийн эд эсүүдийг нөхөн сэргээж, шинэ улиралд дасан зохицох үйл явцыг хурдасгах болно.