ThunderZ “Тэнгри” төслөөр түүхийг сэргээж, залуу үед хүргэх зорилго дэвшүүллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монголын реппер ThunderZ энэ оны тавдугаар сарын 23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Тэнгри” нэртэй тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэж байна. Тоглолттой холбоотойгоор тэрбээр ижил нэртэй уран бүтээлийн төслийг эхлүүлж, гуравдугаар сарын 18-нд “Холын холоос” нэртэй шинэ дуугаа олон нийтэд хүргэлээ.

Уг бүтээл болон төслийн зорилгын талаар уран бүтээлч өөрийн цахим хуудсаар дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна. “Шинэ үеийн залуустаа мартаж болохгүй түүхийг сэргээн сануулах, бид юу туулж энд ирснийг бага ч болов ойлгуулах, сэтгэл зүрхийг нь хөглөх, ээж ааваа болон бусдыг хайрлах сэдэл суулгах нь бидний цаад хүсэл билээ. Ийм том утга учиртайгаар энэ төсөл явж байгаа учир би болон манай багийн хамт олон минь шантрах эрхгүй билээ. Сайлах муулах хоёрын дундуур санаснаа хийж яваад дуусна даа. Бүтээгч бид урт насгүй ч бүтээлүүд маань урт удаан орших болтугай.

Энх цагийг бүтээх гэж өвгөд минь суман бороон дунд сөрж явсан түүх 100 хүрэхгүй жилийн өмнө билээ. 1945 оны чөлөөлөх дайнд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын олон ээжүүд хөвгүүдээ мордуулсан юм. Тэдгээр ээжүүддээ зориулав. Монгол улсын хил амгалан байг” хэмээн тэрбээр бичжээ.

Ийнхүү ThunderZ-ийн “Тэнгри” төсөл нь зөвхөн уран бүтээл төдийгүй түүх, эх оронч үзэл, гэр бүлийн үнэ цэнийг залуу үед ойлгуулах зорилготойгоор хэрэгжиж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу