Түрээсийн орон сууцны үнийг шинэчилж, м.кв нь 11000–15000 төгрөг боллоо

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Монгол Улсын төрийн өмчийн орон сууцыг иргэдэд түрээслэх, өмчлүүлэх, борлуулах журам шинэчлэгдэж, түрээсийн үнийг шинэ түвшинд тогтоолоо. Энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд М.Бат-Амгалан 2026 оны гуравдугаар сарын 20-нд мэдээлэл хийсэн байна.

Түүний мэдээлснээр, сүүлийн арав гаруй жилийн хугацаанд шинэчлэгдээгүй байсан журмыг баталснаар орон сууцанд амьдрах нөхцөл, эрх зүйн зохицуулалт сайжрах боломж бүрдэж байгаа аж. Өнгөрсөн онд нийт 1526 айлын орон сууц ашиглалтад орсон бол 2026 онд хэрэгжих томоохон төсөл нь “Солонго-1, 2” бөгөөд нийт 5002 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Үүний 2500-2600 орчим өрхийг энэ онд багтаан оруулж, хоёрдугаар улиралд бүрэн ашиглалтад оруулах зорилт тавьсан байна.

Мөн БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон нуур” төслийн 1008 айлын орон сууцанд иргэдийг түрээслэх, түрээслээд өмчлөх, газраа орон сууцаар солих хэлбэрээр хамруулах боломж нээгдэж байгаа юм. Цаашид барилгын байршлыг бүсчлэн тодорхойлж, Улаанбаатар хотын 2040 оны хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулан хэрэгжүүлэхээр болжээ.

Түрээсийн орон сууцны үнийн хувьд өмнө нь Улаанбаатарт 1 м.кв нь 6000 төгрөг, орон нутагт 4500 төгрөг байсан бол шинэ журмаар нийслэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан 1 м.кв талбайн түрээсийг 11000–15000 төгрөгөөр тогтоосон байна.

Мөн салбар яамнаас УИХ-ын хаврын чуулганаар барилгын тухай хууль, орон сууцжуулалтын анхдагч хууль, орон сууцжуулалтын банкны тухай хууль зэрэг томоохон төслүүдийг өргөн барихаар бэлтгэж байгаа бөгөөд эдгээрийг дөрөвдүгээр сарын 15-нд өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ. Барилгын тухай хуулийг шинэчилснээр үнэ өртгийг бууруулах, хууль эрх зүйн хийдлийг арилгах боломж бүрдэнэ гэж үзэж байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу