“Оюун-Эрдэнийн бүлэглэл шалгагдаж байна” — Б.Энхбаярын мэдэгдэл анхаарал татав

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ болон Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нарын хооронд үүссэн маргаан олон нийтийн анхаарлын төвд орлоо.

Гомдол гаргасан нь

Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ Б.Энхбаярыг “Бодь” группээс 1.3 сая ам.долларын хандив авсан байж болзошгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэрбээр уг асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаа илэрхийлж, 2026 оны гуравдугаар сарын 23-нд албан ёсоор хүсэлтээ хүргүүлжээ.

Б.Энхбаярын хариу тайлбар

Энэхүү мэдэгдлийн дараа Б.Энхбаяр сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлсэн байна. Тэрбээр “Ямар ч аргаар хамаагүй гүтгэн, барьцалдаж байгаа мэт санагдаж байна. Надад хэлэх үг ч олдохгүй байна. Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлд хандаж нэг л зүйл хэлье. Энэ хүн болон холбогдох бүлэглэлтэй холбоотой олон асуудлыг хууль хяналтын байгууллага идэвхтэй шалгаж байгаа” гэжээ.

Мөн тэрбээр “Өнөөдөр хүртэл ‘14 давхрыг дээрэмдүүлсэн’ гэх иргэн өөрөө гарч ирж, олон нийтэд мэдээлэл өгсөн. Тухайн иргэнийг гэрчийн хамгаалалтад авна. Хэргүүд нь тогтоогдож эхлэхээр өөрсдийгөө хамгаалах зорилгоор худал мэдээлэл тарааж байна. Эрүүгийн хуульд гүтгэх заалт байхгүй болсныг илт ашиглаж байна. Т.Аюурсайхан одоо ярих хэрэгтэй, удахгүй Б.Ганхуяг гарна. Энэ хоёр нөхөр ярих хэрэгтэй” хэмээн мэдэгдсэн байна.

Хэргийг шалгаж байна

Одоогийн байдлаар уг асуудалтай холбоотой мэдээллүүдийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд хоёр талын байр суурь зөрүүтэй хэвээр байна.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу