Ухаалаг хогийн сав хот даяар байршуулж эхэллээ

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, мөн хүүхэд, залууст зөв дадал төлөвшүүлэх зорилгоор ухаалаг хогийн савыг нийтийн эзэмшлийн талбайд байршуулж эхэлжээ. Энэхүү ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, зах худалдааны төв, үзвэр үйлчилгээний газруудад нийт 200 ширхэг хогийн сав суурилуулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор 76-г нь байршуулсан байна.

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн удирдлагын газрын дарга Н.Отгонбаяр болон холбогдох албаныхан ерөнхий боловсролын 104 дүгээр сургууль дээр ажиллаж, хэрэгжилттэй танилцжээ.

Байршил ба зорилго

Албаныхны мэдээлснээр:

  • 30 цэцэрлэг
  • 38 сургууль
  • 10 гаруй үйлчилгээний байгууллагад

ухаалаг хогийн сав суурилуулсан байна.

Н.Отгонбаяр “Өнөөдрийн байдлаар ухаалаг хогийн савыг 30 цэцэрлэг, 38 сургуульд байршуулаад байна. Мөн 10 гаруй үзвэр, үйлчилгээний байгууллагад суурилуулсан. Энэхүү ажил нь хүүхдүүдэд хог хаягдлыг ангилан ялгах зөв дадал хэвшлийг бий болгохын зэрэгцээ Улаанбаатар хотын ногоон оноог нэмэгдүүлэх зорилготой. Ногоон оноог цуглуулснаар дахин боловсруулах боломжтой хог хаягдал эдийн засгийн эргэлтэд орж, үр өгөөжөө өгөх чухал хөшүүрэг болно” гэж онцолсон байна.

Сургуулийн оролцоо

ЕБС-ийн 104 дүгээр сургуулийн Биологи, эрүүл мэндийн багш Б.Баясгалан ухаалаг хогийн савны ач холбогдлыг тайлбарлахдаа:
“Манай сургуулийн Эко клуб гурван жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. Сурагчид маань хог хаягдлыг дахин ашиглах чиглэлээр гар зургийн уралдаан зохион байгуулах зэрэг олон төрлийн нөлөөллийн ажлыг санаачлан хэрэгжүүлдэг. УБЗАА-аас төслийн хүрээнд ухаалаг хогийн сав хүлээлгэн өгсөнд талархаж байна. Энэхүү төхөөрөмж нь хиймэл оюун ухаанд суурилан лааз, хуванцар, цаас, металл зэрэг хогийг автоматаар ангилан ялгах боломжтой тул хүүхдүүдэд бодит дадал суулгахад ихээхэн ач холбогдолтой” гэжээ.

Хэрхэн ашиглах вэ

Эко клубын ахлагч, 7Е ангийн сурагч Г.Хонгорзул хэрэглээний зааврыг танилцуулсан байна:
“Хог хийх товчийг дарж хогоо хийсний дараа хаах товчийг дарна. Дараа нь Хотула аппликэйшнд нэвтэрч QR код уншуулснаар зургаан оноо нэмэгддэг. Ингэж ногоон оноо цуглуулж, уг аппликэйшний цэсээр дамжуулан худалдан авалт хийх боломжтой”.

Сурагчид олон нийтэд хандан хог хаягдлаа ангилан ялгаж, ногоон оноо цуглуулахыг уриалжээ.

- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу