Монголын 3х3 шигшээ баг ААШТ-д оролцох бүрэлдэхүүнээ зарлалаа

- Advertisement -spot_imgspot_img
- Advertisement -spot_imgspot_img

2026 оны 3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал эхэлж, Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээнээр гараагаа эхлүүлэхээр боллоо. Тус тэмцээн ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Сингапур улсад эхэлнэ.

Азийн шилдэг багууд өрсөлдөх энэ удаагийн тэмцээн нь зөвхөн улирлын нээлт төдийгүй 2028 оны Лос-Анжелесын олимпын эрхийн төлөөх чухал шат болж байна.

Хэсгийн оноолт

  • Эрэгтэй баг: “A” хэсэг — Тайвань + урьдчилсан шатнаас шалгарах нэг баг
  • Эмэгтэй баг: “B” хэсэг — Шинэ Зеланд + урьдчилсан шатнаас шалгарах нэг баг

Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн

Эрэгтэй баг

  • Э.Сугар-Очир
  • Г.Болор-Эрдэнэ
  • М.Чинхутаг
  • Н.Ганбаатар

Эмэгтэй баг

  • О.Хулан
  • Б.Ариунцэцэг
  • Н.Нандинхүсэл
  • Э.Нарангоо

Н.Нандинхүсэл шигшээ багтаа нэгдэхээр АНУ-аас 10 хоногийн өмнө эх орондоо иржээ.

Тэмцээний түүх, амжилт

3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн анх 2013 онд Катарын Доха хотод зохион байгуулагдсан.

Монголын багуудын амжилт:

  • Эрэгтэй баг
    • 2017 — Алт
    • 2018, 2019 — Мөнгө
    • 2023 — Алт
    • 2024 — Хүрэл
  • Эмэгтэй баг
    • 2024 — Хүрэл
- Advertisement -spot_imgspot_img
Сүүлийн мэдээ
- Advertisement -spot_img
Холбоотой мэдээ
- Advertisement -spot_img

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу